2015 оны 6-р сарын 5, 6-ны өдрүүд.
Улаанцутгалан ороход болон буцахдаа Бат-Өлзий сумаар дайрсан.
Том сум - 8 мянга гаруй хүн амтай гэсэн. Гудамжууд нь тэгш, зохион байгуулалт сайтай.
Хангай газар гэсэндээ хашаа байшин нь өнгөлөг - модоор зодох аястай.
Бороо орохлоор гудамжууд нь шаварт сайн хутгагддаг юм билээ. Заримаар нь явган явах боломж байхгүй. Дугуйгаа нөхүүлдэг гудамж бол зүгээр шавар зуураад асгачихсан юмуу гэмээр байсан. Зургийг нь дараагүй байна. Бусдаараа бол цэвэрхэн юм. Шинэ ба хуучин шугам.
Хүүхдүүд цахилгааны шугамын чанарыг шалгах гэж оролдож. Сэтгэлд дотно, ойрд хараагүй төхөөрөмж байх чинь, хэ-хэ.
"Баясах" гэдэг үг орсон нэр дэлгүүр хоршоондоо өгөх дуртай байж магад.
Дэлгүүрүүдийн гадаа хогийн сав байх нь элбэг. Зарим дэлгүүр гаднаа машины зогсоол тохижуулсан байсан.
Сумын төвийн баруун талын толгодод суварга болон овоо бий. Алсаас хараад л өнгөрсөн.
Сумын хүн эмнэлэг. Сум дундын эмнэлэг болов уу - овоо том юм. Мөн шинэ сайхан дунд сурууль баригдсан байсан.
Сумын төв урд зүгээсээ галт уулын тогоо бүхий том уултай. Сайхан харагдна гэж жигтэй.
Нутгийн уран баримал.
Хятад мотоциклгүй монголын сум гэж хаа байхав.
Сумын холбоог таних найдвартай арга - тавган антеннууд.
Дугуйгаа нөхүүлээд, дэлгүүрээр ороод, шатахуун аваад Уянга сумруу хөдөлсөн.

No comments:
Post a Comment