Юбива - бөгж-гаанс. Дэлхийн II дайны дараа Японд хүнсний, үйлдвэрлэлийн гүн хямрал нүүрлээд байв. Янжуур ховор, тиймээс тамхиа угт нь тултал татдаг байж. Хуруугаа түлж байж хаяна. Энэ үед ах дүү Касио-гийн нэг нь тамхийг ямарч үлдэгдэлгүй татах боломжийг олгох гаанстай бөгж зохион бүтээжээ. Ийм бөгж нь хүн тамхи татах явцдаа ажлаа зогсоохгүй хийж байх боломжийг давхар олгодогоороо энгийн гаанснаас давуу байж. Худалдаа амжилт олж ах дүү хоёр олсон мөнгөө цахим тооны машин боловсруулахад хөрөнгө оруулжээ. Casio тооны машин төрсөн түүх энэ.
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment