02 June 2015

Цагаан хоолны тухай

Монголчууд зун цагаар хүнсэндээ мах бага хэрэглэдэг байсан нь зөв үйлдэл гэж би боддог. Одоо ч гэсэн хөдөө зундаа тэр болгон мах идээд байхгүй шүү. Халуун зун хүнд хоол боловсруулах нь организмд төдийлөн сайн биш л дэ. Өвөл бол ондоо - мах өөх идэхгүй бол амархан тэнхээгээ барна. Хэдий чинээ хүйтэн, эрс тэс уур амьсгалтай байна - төдий чинээ махчин байж таардаг. Баян-Өлгийд 5 ам бүлтэй нэг өрх өвөл идшэндээ юу юу хэрэглэдгийг нэг сонирхоод үзээрэй.
Цагаан хоол зөв, эсвэл буруу гэж би хэлэхгүй. Ходоод нь өвчтэй хүнд эмч хүнд хоолноос татгалз гэсэн бол татгалзах л хэрэгтэй. Эсвэл хүн өөрөө "миний жин арай л их байнуу да, өөх тостой хоол ундаа хязгаарлая байз" гэвэл байж болох асуудал. Харин ямарваа нэг шашин, хөдөлгөөн, урсгалаас болж махнаас татгалзахыг би ер ойлгодоггүй юм. Бурхан багшийн дүйцсэн өдөр гээд нэг өдөр үзэмтэй будаа идээд өнгөрдөг хүнийг ойлгож болно. Харин махнаас бүр татгалзна гэдэг бол трэш. Зөвхөн мах байсан бол бас яахав. Амьтны гаралтай бүх хүнснээс татгалзах тохиолдол бий - өндөг идэхгүй, түрс зооглохгүй, зөгийн бал хэрэглэхгүй, тэрч байтгугай сүү ч уухгүй. Юу идэх юм бэ тэгээд энэ хүн чинь?!
Ийм дэглэм барьсан хүний бие жижиг болоод ирдэгийг анзаарсан. Мянга залуу, мах шөлтэй байсан - хамаагүй. Full веган болоо л бол хэдхэн сарын дараа борц шиг болоод ирнэ. Жин багатай, хүч тэнхээ султай болноо гэсэн үг. Өсвөр насны хүүхэд шиг л болчихно.
Загасны мах таалагддаггүй болохоор идэхгүй байх нэг ондоо. Загас бүү ид гэсэн номлолын дагуу идэхээ байх нь бас нэг ондоо. Наад захын жишээ - муслимууд. Дэргэд нь хошуу хүргэчих нөхөр байхгүй бол гахайн мах идчихдэг л юм билээ. Хэд хэдэн удаа тийм үзэгдэлтэй таарсан. Харин олуулаа бол гар хүрэхгүй - шашинд хориотой, хэ-хэ. Ингэж өөрийгөө болон бусдыг, цаашлаад Муххамедыг хуурч яах юм?
Манайд шашин шүтлэгийн хийрхэлтэй нөхдүүд олон болж: түрийвчээ даллаж байна, бөөд шалзлуулж амиа алдаж байна, энгийн хоол хүнснээс сайн дураараа татгалзаж байна, хань ижил сонгохдоо зурхай харж ламаас асууж байна, суварга хаа хамаагүй босгож байна. Хэдийгээр хэн юу идэх нь тухайн хүний хэрэг ч гэлээ энэ бүгдийг би эрүүл бус үзэгдэл гэж боддог. Явж мах огтоллоо...

1 comment:

  1. Мах ялангуяа манайхны хувьд уургийн гол эх үүсвэр шүү дээ. Мах идэхгүй болчихоор идэж байгаа хүнсний бүтцийн тэнцвэр алдагдана. Уураг багасахаар хүмүүс илчлэгээ нүүрс уснаас авч эхэлнэ, тэр нь эргээд бодисын солилцооны эмгэг болох гэмтэй. Ямар сонголт хийх нь хүний хэрэг ч эхлээд өөрийн физиологийнхоо талаар жаахан мэдлэг олж авч эрүүл мэндээ хохироохгүй тал дээрээ анхаарах хэрэгтэй байх. Манайд цагаан хоол гэхээр будаа голдуу иддэг. Будаа ердөө л цардуул задраад глюкоз, үйлчилгээг нь саармагжуулах ногоо жимс бага иддэг бол мах идсэнээсээ илүү эрүүл мэндээ хохирооно шүү дээ.

    ReplyDelete