6-р сарын 5-ны өглөө Архангайн Хотонт сумын нутагт байрлах Цагаан сүмийн рашаанаас Төвхөний хийдийн зүг хөдөлцгөөв. Хээр шаварт суусан Өвөрхангайн дугаартай эзэнгүй машин тааралдлаа. Машин бага явдаг зам бололтой, бидэнтэй замд жуулчидтай ганц делика л таарсан.
Урд тэнхлэг нь тулж. Арынх нь харьцангуй гайгүй. Буруу талын хойд давхар дугуйны нэгнийх нь хий гарч. Жолооч нь машин олж ирэхээр явсан бололтой. Тэвшин дээр нь уяатай хонь, 4 "үнээ"-ний сав бас байна.
Бид хоорондоо ярилцаад "Чирээд гаргачихъя да зайлуул" гэж шийдэв. Кардан нь татаатай, араандаа хийсэн байсан болохоор кабинд нь орохгүй бол болохгүй. Аз болж жолооч нь 2 талынхаа цонхыг хагас хаагаад явсан байв. Хагас ч гэж дэ, гар арай гэж багтах зай л байсан. Кабиныг нь нээнгүүт урдаас алкоголийн үнэр сэнх хийв. Сайхан гар, тэвшин дээрх "үнээ"-нүүдийг уучихаад шөнө давхиж байгаад суусан биз гэсэн дүгнэлтэд хүрэв. Суудлынх нь ард буу нь бас байсан, бид гар хүрээгүй. Сэк-ийн машины лебедкийг хөвж тэрэгнийх нь араас татаж эхлэв. Өвс нойтон болохоор татаж буй машин өөрөө урагшаа гулгачих гээд байхаар нь урд дугуйнуудад нь сургааг хөндлөн шургуулав. Удалгүй ачааны тэрэг шавраас гараад ирэв.
Бид машиных нь хаалгыг эргүүлж түгжээд цааш хөдөлсөн. Кабинд нь савтай нэрмэл байсан бол ажлын хөлсөнд авлаа гэсэн бичиг үлдээгээд өөд нь татчих байсан боловч хонь, буу 2-с өөр сонголт байсангүй, хэ-хэ. Шигдсэн байсан шавар нь:

No comments:
Post a Comment