12 June 2015

Зуны цас

5-наас 6-нд шилжих шөнө Улаан цутгалангийн дэргэд хоноглосон. Оройдоо тэнгэр бүрхээд эхлэхээр нь хаширлаад жуулчны бааз бараадаж монгол гэрт бууцгаав. Сэк бид хоёр яахав машиндаа, бусад нь гэрт. Хэн нь газар, хэн нь орон дээр унтахаа шодоцгоогоод, ха-ха. Зугаатай үзэгдэл шүү, баясаад л авна. Азгүй нь тэгээд л газар хэвтэрээ засна да.
Шөнөдөө бороо цас болж хувирав. Майханд хоносон бол нилээн л даарах байж. 
Ингэхэд, Улаан цутгаланд тулгаж барьсан бүх баазыг нүүлгэж. Зөв үйлдэл. Одоо машины зогсоол, гэрүүд хүрхрээгээс хэдэн зуун метрийн зайтай. Эдгээр гэрүүд нь нутгийн иргэдийн нөхөрлөлийнх. ө.х. орон нутгийнхан давуу эрх эдэлж байгаа юм. Бусад жуулчны баазууд бүр хол. Одоо хашаанаас нүүхгүй гүрийгээд байгаа ганц бааз Ногоон намын дарга Бум-Ялалтынх гэж нутгийн иргэн хэлсэн, бодвол үнэн биз. Нөхөрлөлийн гэр жуулчны баазынхаас ялгараад байх зүйлгүй. Цэвэрхэн, дулаахан. Гэр нь шинэ бүрээс, хөшигтэй. Гал өрдөөд, хангалттай түлээ бэлдээд өгнө. Бид өөрсдөө хоол цайгаа хийсэн болохоор хоолных нь тухай хэлж мэдэхгүй юм, ямарч байсан үйлчилгээ бол сайн байсныг баталж чадна. Нөгөө талаас жуулчлалын улирал эхлээгүй, бид анхны шахуу үйлчлүүлэгчид байсан болохоор сайн байсан байж ч мэдэх. Ханш: 1 гэр - 30 мянга.
Ингээд хэдэн зураг. 12 цаг өнгөрөөгөөд машиндаа хэвтэрээ засах үеэр дарсан кадр. Урд хойд суудлаа хэвтүүлээд, мешок дотуур дан тэрлэгээ хийгээд, хөлөө хөвөнтэй курткаар ороогоод унтсан - огт даараагүй. Мешок маань олон жил болоод зулаг шиг нимгэрсэн байна лэ. 
Хэвтээд - нам, өглөө давсаг хагарах гээд сэрсэн. Орой ганц лааз пиво яах гэж уув да хоёрын хооронд гэж өөрийгөө зүхсээр хүссэн хүсээгүй боссон. Хамгийн эрт боссон болохоор гэрт орж гал өрдөөд сууж байтал үлдсэн маань нэг нэгээрээ босоцгоов. Миний эрт сэрдэг ч бас гайгүй, зарим нөхдүүд шөнө 2 гарсан байна лэ.
Булагаа машины зураг гаднаас дарж. Энэ үед өвөл шиг болж эхэлсэн шүү.
Өглөө эрт дарсан зураг. Үүл сарниад нар гарангуут цас байгаагүй мэт хайлж алга болов. Уулын толгод л цастайгаа хоцорсон.

2 comments:

  1. Редакцийн даргын унаа pajero.Механик сайн мэддэг юм байна. Хөдөө явахад маш тохиромжтой. Toyota бол шал хэрэггүй ..

    ReplyDelete
  2. Pajero хөдөө явхад маш зөөлөндөө

    ReplyDelete