Өнөөдөр оройн 22:00 цагаас маргааш өглөөний 09:00 цаг хүртэл Нийслэл хот усгүй байх болно. Бохирын цэвэрлэх байгууламждаа энэ хугацаанд амжуулж засвар хийх юм гэсэн. Цагтаа ажлаа амжуулвал баярлах л байна.
Өмнө нь 3 өдөр тарвага болгож, 00-иудыг өмхийрүүлэх юм яригдаж байсныг бодоход 12 цаг ч яамай байнаа. Гэхдээ илүүдэл бохироо Туул голруугаа цутгах л болов уу гэсэн хар бол байгаа. Сэтгүүлчид мэргэжилдээ үнэнч л юм бол шөнө манах хэрэгтэй гэж бодож байна.
Манайхан тартагт нь тулгаж байж цаг аргацаасан зүйл хийхдээ гаргуун улс. Аль хэдэн жилийн өмнө нь л далан цууралт өгсөн гэж дуулдсан, 12 цаг ус хааж байгаад засчих боломжтой юм бол өдий хүртэл явуулдаг нь ямар учиртай юм? Одоо ч гэсэн гурилдаж байгаагийн шинж юм болов уу.
Ер нь арьс ширний хэдхэн үйлдвэрийг нүүлгэчихэж чаддаггүй төр засагтайдаа гутаад л явж байхаас өөр зүйл бидэнд үлдээгүй. Нөгөө засаг заяа хоёртоо гомд гэдэг шиг. Энэ сэдвээр Жаргалсайхан DeFacto "Жорлондоо живэх гэж байж юуны чинь ACEM..." нийтлэл бичсэн байна. Яг үнэнийг олоод хэлчихэж, уншаарай.

No comments:
Post a Comment