01 June 2015

6.1-ний талаар

UPD 2015.06.01 15:54
Урд жилүүдийн постуудыг уншаад одоо үетэй харьцуулж үзвэл:
- Замын хөдөлгөөн шигүү талдаа, гэхдээ бүр нам зогссон зүйл таарсангүй. Подфар-аа асаасан тэрэг харьцагуй бага таарлаа.
- Зурагтаар юу гарч буйг хэлж мэдэхгүй байна, өглөөнөөс хойш асаагаагүй.
- Парк ашиглалтад орсон. Талбай нь эрс багассан ч огт ажиллагаагүй байсны дэргэд прогресс гарч. Мөн Хүүхэд залуучуудын амралтын хүрээлэн нэмж ашиглалтад орсон байгаа.
- Хотын гудамж талбай дахь хог харьцангуй бага байна. Хогоо шууд хаях нь багассан нь сайн.
- Захуудыг хотоос нүүлгэх асуудал яригдаж эхэлсэн. Энэ жил Техникийн зах (Да хүрээ) 22-ын товчооруу гарах ёстой уг нь.
- 1-р амаржих газар өргөжсөн. Шинэ төрөх баригдаагүй. Эх нялхас нэрээ сольсон, өөр өөрчлөлт байхгүй. Тасагт нь ор хүрэлцэхгүй хэвээрээ л байгаа сурагтай.
Дүгнэхэд: муу зүйлээсээ сайн нь их байна. Зөв чиглэлд явж байгаагийн шинж. Бүх юм шууд гэнэт өөрчлөгдөөд сарнай болчихгүй нь тодорхой. Тиймээс хазайхгүй, зогсохгүй, удаан боловч найдвартай урагшлаад л байх хэрэгтэй.
 
UPD 2010.06.02 09:00
Өчигдөр замын бөглөрөл дээд цэгтээ тулсан. Зүүн 4 замаас баруун 4 замын хооронд Ялалтын замаар явахад 2 цаг гаруй зарцуулагдна билээ. Халуун ч гэж жигтэй. Ганц "авахууштай" зүйл: шарилжны харшил дээр нэмээд нарны харшилтай болчих шиг боллоо, хог гэж. Бүх шинж тэмдэг нь илрээд наасан :(
Оройдоо хот хогондоо бүрэн бариулсан байв.
 
2010.06.01 10:30
Өнгөрсөн жилийн постыг чирээд аваад ирлээ. Ямар ч өөрчлөлт байхгүй байгаа. Асуухад:
- Хүүхдийн парк яагаад 4-5 жил засагддаг юм? 4-5 жилд бүхэл бүтэн хороолол барьж байсан цаг саяхан шүү!
Бас нэг зүйл. Шинэ төрөхийг Яармагийн төгсгөл, Нисэхийн наахна барина гэв үү? Тийшээ Бөмбөгөр, Нарантуул, Да хүрээ, Хархорин, өөр юу байдаг юм, захуудыг л нүүлгэх хэрэгтэй. Харин оронд нь, хотын төвд төрөх байраа барь. Хэн тэр газрын мухарлуу цай хоол өдөрт хэд хэд зөөх юм? Хувийн унаагүй бол яах юм? Удирдлага нь ямарч үхээнз шийдвэр гаргана, яаж ч доромжилно, энгийн иргэд нь манкурт боол шиг л гөлийгөөд дагадаг болж.

 
2009.06.01 22:32
Хэдэн монгол суваг эргүүллээ. Шш, муусайн хүүхдүүдийг гөөмөн сайн зовоож байнаа. Дуу дуулуулж байна, бүжиглүүлж байна, загвар өмсүүлж байна, мод тариулж байна г.м. үргэлжлүүлээд л байвал үргэлжлүүлээд л байна.
1-рт: 6.1-нд сайн хүн болж хүүхдээ гадуур дагуулж зугаалах биш тогтмол юм үзүүлж харуулж, танин мэдэхүйд нь нэмэр оруулж байх хэрэгтэй. Мөн хүүхэд янз бүрийн баяраар биш өдөр болгон бага ч болов баярлаж байх ёстой гэж боддог.
2-рт: Хүүхэд томчуудын зугаа биш. Өөрсдийнхөө төлөө дуулуулж, бүжиглүүлж, уралдуулахаа боль.
За яахав, хүүхэд бүжиглэж дуулалгүй яахав, бүр загвар өмссөн ч болно. Гэхдээ зурагтаар гэр бүлээс нь өөр хэн тэр нэвтрүүлгийг сонирхон үзэх юм? Ондоо хүүхдүүд үзэхгүй, хүүхэлдэйн кино нь илүү сонирхолтой
. Томчуудад ч гэсэн төдийлөн сонин биш. Тэгэхээр хэнд ч хэрэггүй нэвтрүүлэг цацаж яах юм. Гэрийхэнд нь диск дээр бичээд өгчих хэрэгтэй, хүүхдийнх нь бичлэгийг.
Ер нь ч тэгээд хүүхдийн хөдөлмөрийг мөлжиж байгаа цагт, сургууль завсардалт буураагүй цагт, хүүхдийн гэмт хэрэг болон төрөхийн гажиг жилээс жилд нэмэгдэж байгаа цагт, эцэст нь үр хөндөлт жинхэнэ гаарч байхад ямар юмны Хүүхдийн эрх, Эх үрсийн баяр, айн?! Ядаж хүүхдийн, эхчүүдийн гэгддэг ганц эмнэлэг болох Эх нялхасын эрдэм шинжилгээний төвийн тоног төхөөрөмжийг шинэчлээд, нэг хоёр корпус нэмээд бариад өгчихөөсэй билээ.

5 comments:

  1. Minii naiz bitgii buhimd. Iim l bolohoor gadniihan bidniig uher mongol gedeg yum oo. Odoo yaay gehev!

    ReplyDelete
  2. Гоёо хэлсэн байна хахаха

    ReplyDelete
  3. yag l bodit baidal iim l baigaashdee. uroduudad helj l baihgui bol oorsdiigoo l urgelj bodnoshdee. yum hiie gesen humuusiig bish hen ih mungo unoodor ugsond n sanalaa ugdog l urod ard tumen dee. :)

    ReplyDelete
  4. harin ter zahiig nuulgeh sanaa taalagdaj bna. ter turiin ordon barih munguuruu iimerhuu yum hiivel uul ni

    ReplyDelete
  5. Та дахиад хүүхэд төрүүлэх бол ингэж бухимдах нь аргагүй...

    ReplyDelete