29 June 2015

Хуучин ном, сурах бичиг

Хими, биологи, физик, математик. Зуслан дээр ашиглахаа байсан ном сэтгүүлийг акталж аваачдаг юм. Хэдэн өдрийн өмнө хуучин номнуудаа ухаж суутал сурах бичгүүд гарч ирэв.
Энэ минийх биш, би хими биологид гавьдаггүй байсан. Том эгч Анагаахад элсэхээр бэлтгэж байсан үеийнх байх.
1990 оны хэвлэл.
Үнэ 3 төг 20 мөн.
Физикийн бодлого дасгалын хураамж, 8-р анги. Цогзолмаа гэсэн нэр бичээтэй хэдий ч би ашиглаж байсан юм болов уу. Физик дээр ч би цойлоод байснаа нэг л санахгүй байна.
Хими. Энэ бол яг миний ном, сайн санаж байна.
3 төг 80 мө.
Бас нэг бодлогын хураамж. Хэнийх юм - бүү мэд.
1991 оны хэвлэл, 5 төгрөг.
Математикийн олимпиадын бодлогын хураамж 2 ширхэг олдсон. Багш хүчээр шахдаг байсан гэвэл гомдох л байх, гэхдээ үнэн л дэ, хэ-хэ.
Эхнийх нь - 1992 оны.
Нэг хуудаснаас нь ийм бичиг олдов. Рок сонирходог жаал байлаа гэж.
Хоёр дахь нь - 1995 оны хэвлэл, 1994 оны олимпиадын материал.
Танил нэр ус цөөнгүй байна.

2 comments:

  1. Сайн байна уу? Энэ номын талаар асуух юм байна, холбогдоорой 99094939

    ReplyDelete
  2. Сайн байна уу? Энэ номын талаар асуух юм байна, холбогдоорой 99094939

    ReplyDelete