Одоо олон жилийн дараа боджээ суухнаа - хүнс картаар тарааж байсан үе мөн ч цөвүүн цаг байж дэ, айн? Бараа сонголт гэсэн ойлголт огт байхгүй. Зах зээлийн түрүүчээр дэлгүүрүүдэд юуч байдаггүй байсан: хоосон лангуу, муухай харсан худалдагч авгай л байвал байна. Бараа ирнэ - алаан болно. Өглөө хичээлдээ явахаас өмнө хааяа нэг картынхаа талханд явж ирдэг байсан. Өвөл эрт - харанхуй, хувцаслалт - зуданд мэт. Халуун зун нофщийн 82-р дэлгүүрт маханд очерлож байсан маань ер мартагддаггүй юм. Халуун, бүгчим, үнэр танар - байнаа байна. Тэр үеийн хүнсний картаа хадгалаад үлдэх минь яалаа, хэ-хэ.
Нэг жил нүгэлтэй хүйтэн өвөлжиж билээ. Хороолол. Гал тогооны өрөөнд термометр нэмэх 5 заасан тохиолдол бий. Амнаас уур гараад. Хоол хийхээр битүү уур цан савсаад. Хичээл хийхээр удаан суух бол эсгий гутал, хөвөнтэй тэрлэг юмуу үстэй дээл өмсөхгүй бол даарна. Цахилгааны хязгаарлалт гээд орой тог нь тасарчихна. Лааны гэрэлд хичээлээ бичиж байхад гар бээрдэг байж билээ. Тосон халаагуур бараг айл болгонд байсан цаг.
Энэ бүгдийг өөрийн хүүхдүүдэд байтугай дүү нарт ярихад бараг итгэдэггүй. Бидэнд эцэг эх маань бага ангидаа сумын дотуур байранд амьдарч байсан тухайгаа ярихлаар итгэхэд бэрх байдаг шиг. Гурван үеийн дунд асар их өөрчлөлт явагдсан байгаа юм да.

No comments:
Post a Comment