24 August 2015

Аялалын фото-цуглуулга

Цас.
Бороо.
Шороо.
Цаг агаараас үл шалтгаалж Өвөрхангайн аялал үргэлжилж байлаа. Нийтлээгүй үлдсэн зурагнуудаас бүрдсэн пост. Төвхөний хийд дахь соёмбо. Пропорци нь сайхан таарч.
Хийдийнхэн хүмүүсийн үлдээсэн хадаг сүлжиж хамгаалалтын олс хийдэг болж. "Хадаган дээгүүр давах болон зүлгэн дээгүүр явхыг хориглоно! Хог бүү хая!". Бичсэн нөхрөөс: - Чи зүлгэн дээр гишгэхгүй энүүгээр нэг яваад үзүүлэдхээч? гэх хэрэгтэй. Хүний хөдөлгөөн хорих шиг утгагүй зүйл байхгүй. Тэр тусмаа хээр. Олсны цаана Өндөр гэгээний морио уядаг байсан мод байгаа юм. Тэр модонд ойртлоо гээд муу зүйл хүнд ч тэр модонд ч тэр тохиохгүй нь лав.
Замын турш "Дэлхийн өв. Орхоны хөндийн соёлын дурсгалт газар" гэсэн пайзтай багана таарч байв.
Орхоны хөндийн соёлын дурсгалт газар нь байгалийн үзэсгэлэнт тогтоцоос гадна гар аргаар бүтсэн дахин давтагдашгүй тэмдгүүдтэй. Жишээ нь: хаднаас нурах аюултай! Деталиудыг сайн гаргаж: монгол гэр, саравч, нурж буй чулуу болон азгүй гарын сүүлчийн хөдөлгөөн нүдэнд харагдтал аюулыг ойлгуулна.
Хүн унах боломжит бүх газар энэ тэмдэг зоолттой. Үүртийн тохой:
Улаан цутгалан:
Дээрх тэмдгийн хүн нь гаргүй болоод амжиж. Хуулга болохоор удаан наслахгүй л дэ.
Загасчлахыг хориглоно!
Хог бүү хая!
Бат-Өлзий сумын хаалга. 330 сумын лого болон хаалганы зурагтай сайт хэн хэзээ хийх бол?
Улаан цутгалан дээр танилцсан нутгийн ах. Мөнхбат гэлүү Мөнхбаяр гэлүү, мартаж нэрийг нь. Сонирхолтой түүх олныг ярьж өгсөн.
Энд галт уулын гаралтай чулууг зориулалтын дагуу ашиглана.
Ихэвчлэн гэрийн хаяа мануулна.
Том жижиг - хамаагүй. Бүгдэд нь байр олдно.
Бид ч гэсэн муухай аж ахуйч явсан. Замдаа түүсэн сонгиноо давсалж дарах жишээний.
Улаан цутгалангийн зогсоолын самбар. Сүүлийн үгэнд Т үсгээ гээж бичээд нөхсөн нь илт.
Дээрх самбарын ар талын зүүн доод буланд "Стоять возле клапана при заполненной камере опасно!" гэсэн товгор бичээс уншигдна.
Цагаан цутгалан хогондоо бариулсан байдалтай угтсан. Ямарч улаан загалмай, улаан хавирган сар самбар зоогоод нэмэр алга.
Ямарч хэрэггүй самбар цөөнгүй.
Үүртийн тохой дээр таарсан 00. Жуулчидад зориулсан юм болов уу. Монгол хүн бол байгаль дэлхийтэйгээ нэгдэхээ л урьтал болгоно.
Учир битүүлэг төмөр эд анги.
За тэгээд цасанд боогдоод Ширээт нуурыг даваан дээрээс хараад буцсан да...
Улаанбаатарлуугаа.

No comments:

Post a Comment