Сүүлийн үеийн үйл явдлуудын талаар бодлоо бичье.
1. Занабазарын 380 жилийн ой. Даншиг наадам, лам нарын ном хуралт.
Ой тэмдэглэхдээ хоёр тэгээр төгссөнийг нь л хийх саналтай байна, ха-ха. Жил болгон хэн нэгний, эсвэл ямар нэг газрын тэмдэглэлт ой тохиодог. 5-аар төгссөн ойг бол хэзээ ч сэргээхээргүйгээр умартаж мартах хэрэгтэй. Найр наадам арай л олон болоод байх шиг. Мөнгөгүй айл шоудаад байвал ямар үр дүнд хүрэх вэ гэдэгтэй агаар нэг шүү дэ. Төв талбайд мянган лам ном унших байснаа таванзуу болсон юм шиг байна (лам ч гэсэн хүн, зун хөдөө гадаа амархаар явна шүү дэ). Хэн хэдүүлээ хаана юугаа хийх нь надад хамаагүй. Гагцхүү зам хааж барьж заваарахгүй, бусдад хүндрэл учруулахгүй л бол болоо. Даншигаар улсын цол олгоно гэдэг бол дэмийрэл.
2. Усан хөшиг.
Усан хөшиг үнэндээ нусан хөшиг болсон байна лэ. Хэн нэгэнд гоё харагдаж байж магад, би өөрийн бодлоо л бичсэн шүү. Өмхий тараг эзэндээ амттай гэгчээр хэдэн жижиг түшмэд зурагтаар магтсан зүйл яриад л байсан, хошин шог үзсэнээс иймэрхүү сурвалжлага үзэх нь хамаагүй дээр шүү, тоглоомчгүй. Үнэхээр гоё хийсэн бол хичнээн сайхан. Ер нь ажил эхэлчихээд дуусгахгүй үлдээдэг, эсвэл гурилддаг явдлыг таслан зогсоох хэрэгтэй байгаа юм. Эхэлсэн бол дуусга гэдэг энгийн зарчим биелэлээ олоосой. Америк элчингийн харалдаа Сэлбэ голын эргийг боломжийн тохижуулж байгаад дутуу хаясан. Одоо эргээд хогондоо дарагдсан байх жишээний.
3. Үер усны аюул.
Энэ зун хот усанд автчих гээд л сандаргаад байгаа. Ганц Бат-Үүлийг буруутгах нь өрөөсгөл юм. Өмнөх 20 жил нь үер усны аюулыг арилгах тал дээр бага ажил хийгдсэн нь үнэнээс хойш одоогийн удирдлагыг чичлээд яах ч билээ. Харин ч энэ хэдхэн жилд Үүл муу хэлүүлэн хэлүүлэн ихийг хийсэн шүү зайлуул. Би Бат-Үүлийн фэн хэзээ ч байгаагүй, гэхдээ хотын төлөө хийсэн ажлынх нь төлөө баярлалаа гэж хэлнэ.
4. Зургаан сайд.
Өнөөдөр зургаан сайдаараа сор залчих шив дэ чаавас. Энэ засаг ч дэ - хоормог шиг холилдож, хошного шиг чихэлдсэн зүйл байсан юм дө. МАН өмнөх 4 жилд АН ямар авир гаргасан, тэрнийх нь хариуг барьж буй юм болов уу. Өнгөрсөн жил засаг байгуулалцахдаа ч иймэрхүү зүйл болж магад гээд шушма гаруудыгаа сайдын суудалд суулгасан. Егзөрүүдээс сайд болсон нь байхгүй. Бурхиудаас Хүрэлсүх л хөөрхий 2 алхамын цаадхыг харж чадалгүй (эсвэл харсан хэдий ч албаар болсон) 8 сарын сайд хийх шив дэ. Одоо АН үхэх хүн нөхөрсөг гэдэг шиг Шударга ёс эвсэлтэйгээ зууралдсаар сонгуулиар бүдрэх биз, сураагүй юм биш.
Ерөнхийд нь авч үзвэл: АН ч бүтэхгүй, МАН ч бүтэхгүй, МАХН ч бүтэхгүй. Бусад намууд гомдчих байх: бусад нь бүүр бүтэхгүй гэж хэлье. Хэн нь арай дөмөгхөн юм бүү мэд. Ice Top хамтлагт "Тэнгэрт л найдахаас монголчуудаа, тэдэнд найдаж болохгүй шүү молигдуулаваа" гэсэн 2 мөрнийх нь төлөө амьд сэрүүнд нь хөшөө босгох хэрэгтэй гэж бодож байна, ха-ха.
Супермэн энгийн зүйл ойлгох гэж 70 жил болж байхад бид Ice top-ын дуулсан энгийн үгсийг ойлгох гэж хэдэн жил болохыг би байтугай Балхаа ах таашгүй.

No comments:
Post a Comment