14 August 2015

Халхын гол. Фотонууд

1939 оны зурагнууд оросын архиваас олсон.
Төмс хиллэж байна.
Оросуудын каска сонин хэлбэртэй байсан байгаа биз? Дэлхийн II дайны үеийн бөмбөгөр загварын өмнөх нь юм шиг байгаа юм. Бараг немц каска шиг.
Монголчууд ч тэр, оросууд ч тэр погонгүй. Хамцуй дээрээ таних тэмдэгтэй.
Дээрх зурган дээр ч тэр, энэ зурган дээр ч гэсэн оросуудын энгэрт манай байлдааны гавъяаны улаан тугийн одон байх шиг байна. Энэ одонг цусан гавъяаны гэж бас нэрлэдэг байсан.
Немц цэргүүд гэж андуурахаар зураг. 
Энэ зургийн учрыг тайлж чадсангүй. Олзны япон цэргүүд ч юм шиг. Тэр баруун талд унтаж буй хүн үү цогцос уу? 
Жуковын нэр алдар эндээс л мандаж эхэлсэн. Маш чанга хүн байсан байгаа юм. Баянцагаанд шинээр ирсэн офицерийг ангируу нь томилоход нөхөр шөнө жолоочтойгоо хээр талд төөрөөд буцаад ирж. Газар дээр нь буудах тушаал өгөөд дараачийн офицерийг илгээхэд эргэж ирэлгүй ямарч л байсан ангиа олоод очсон байсан гэдэг.
Япончуудын каска, эд хогшил юм болов уу да. Эсвэл өөрсдийнхийгөө тараах гэж байж ч мэдэх.
Энэ одоо хэдэн мм-ийн буу вэ?
Танкууд.
Хоёр хүний гоё машин байна. Буруу талдаа жолооны хүрдтэйг анзаарав уу?
Жижиг хуягт.
Пулеметуудын гол шалгаж байна.
Чойбалсан, Жуков.
Энд Цэдэнбал нэмэгдэж. Энэ Халхголтой хамааралгүй зураг л да. Дэлхийн II дайны дараах зураг юм боловуу.
Монгол цэрэг гоё соёотой юм.
За тэгээд дарга нарын хэдэн зураг.
Маршал шагнал гардуулж байна.
 
Гаубица бололтой.
Цээж зураг авалт.
Жуков тулалдааны талбарт. Япон цэргүүдийн цогцосууд ч байна. Ширүүн үйл явдал болсон байгаа юм шүү.
18+ зурагнууд уламжлал ёсоор постын төгсгөлд.
Оросууд байлдахын хажуугаар уран бүтээл урлаж л явж, хэ-хэ. Би сүүлчийн үгийг нь ойлгож чадсангүй, ямарч байсан "Кто ебет тот ..." гэж.

No comments:

Post a Comment