Souvenir гэдэг нь францын дурсамж гэсэн үгнээс үүсэлтэй.
АНУ-ын Аризона мужид "Чулуужсан ой" үндэсний парк оршидог. Энэ хүрээлэнд тулгамдаад байсан нэг асуудал бол хүмүүс дурсгал болгож чулуужсан мод нууцаар халаасалдаг явдал байлаа. Нийгмийн сэтгэл судлаач Роберт Чалдини гэдэг нөхөр туршилт хийж. Тэрбээр жуулчдын маршрутын дагуу жижиг хэмжээний чулуужсан мод зам дээр нь санаатайгаар асгаж. Тэгээд зарим газарт нь анхааруулга өлгөөд, заримд нь өлгөсөнгүй. Анхааруулга дээр: "Бидний өв соёлыг өдөр болгон хулгайлж байна. Жил болгон хүрээлэнгээс 14 тонн чулуужсан мод алдагддаг!" гэж бичжээ. Үр дүнд нь анхааруулга хадаатай зам дээрээс хадаагүйгээс нь гурав дахин их үзмэр хулгайлагдсан байжээ. Анхааруулга үзэгчдийн ёс суртахууныг хөндөх ёстой байсан боловч эсрэгээр "Хөөх, чулуужсан мод чинь их ховор юм байна, би ч гэсэн нэгийг олж авахгүй бол болохгүй нь" гэсэн мессеж хүргэж байгаагийн баталгаа энэ юм. Эсвэл "14 тонн алдагдаж байхад би хэдхэн грамм авахад яав л гэж" хэмээн бодоход хүргэж байна.

No comments:
Post a Comment