2015.06.05. Архангай. Хөшөө цайдам музей.
Би энэ музейгээр өмнө нь орж байгаагүй. Унтраалгаа ямар гоё байрлуулаа вэ?
Байгуулагдаад удаагүй л дэ.
Туркуудын хөрөнгөөр боссон.
Туркууд бас засмал зам татаж.
Бидний зүгээс хөх тэнгэр, ногоон зүлэгээ музейд харамгүй гаргаж өгсөн.
Зэлүүд хээр музей байгуулаад арчилж тордох амаргүй л дэ.
Түрэгүүдийг туркууд өөрсдийн өвөг дээдэс гэж үздэг. Газрын зураг дээрээс хаана ямар үндэстэн амьдарч байсныг сонирхож болно.Архангай биш Дорнодынхон Есүхэй баатарыг хорлосон юм байна.
Гол үзмэр - Культегин жанжин болон Билгэ хааны хөшөө. Ах дүү хоёр.
Археологчдын малтлагын үр дүнд энд байрлаж байсан ордны бүтэц гарч ирж. Ах дүү хоёр яг адилхан бүтэцтэйгээр хөшөөнүүдээ босгосон байгаа юм.
Чехууд социализмын үед (1958 онд) анх малтлага хийсэн гэсэн.
Алдартай түрэг хүний царай эндээс олдсон.
Олон үзмэрээ чехүүдэд алдсан гэж музей тайлбарлагч ярьсан. Ах дүүгийн барилдлагаар бэлэглээ биз золигнууд. Алтан эдлэл их гарсан, өдгөө Монголбанкинд хадгалагддаг гэсэн.
Культегин жанжины олдворуудаас ихэнхийг нь тавиад туучихсан гэсэн ойлголттой хоцорсон.
Харин сүүлд нь аз болоход яг адилхан бүтэцтэй Билгэ хааны хөшөөг олсон байгаа юм. Билгэ хааны хөшөө олдсон хашаанаас тээр цаана Культегин жанжины малтлагын хашаа харагдаж байна.
Олдсон газарт нь хуулбарыг нь байрлуулж.
Суурь нь дэгээтэй бетон хавтан. Хуурамч ч гэлээ оригоос нь хэв сайн цутгаж гүйцэтгэсэн байна лэ. Үг үсэг нь уншигдаж байгаа. Чулуу биш бетон болохоор хэдэн жилийн дараа бүдгэрэх байх л да мэдээж.
Хашааны хаалганы автомат систем: орохдоо баруун талын сурыг татна, гараад зүүнийг нь.
Хаалган дээрх залаатай амьтны дүрс их таалагдаж байна. Doom санагдуулахаар.
Идээ будаа, өргөл барьц үлдээдэг чулуун суурь. Боржин чулуу сайн байгаа юм шүү - мянга гаруй жил болоход ямарч өөрчлөлт байхгүй.
Нүхрүү нь шагайсан... Хэн нэгэн өргөл барьц үлдээгээд явж.
Би энэ музейгээр өмнө нь орж байгаагүй. Унтраалгаа ямар гоё байрлуулаа вэ?
Байгуулагдаад удаагүй л дэ.
Туркуудын хөрөнгөөр боссон.
Туркууд бас засмал зам татаж.
Бидний зүгээс хөх тэнгэр, ногоон зүлэгээ музейд харамгүй гаргаж өгсөн.
Зэлүүд хээр музей байгуулаад арчилж тордох амаргүй л дэ.
Түрэгүүдийг туркууд өөрсдийн өвөг дээдэс гэж үздэг. Газрын зураг дээрээс хаана ямар үндэстэн амьдарч байсныг сонирхож болно.
Гол үзмэр - Культегин жанжин болон Билгэ хааны хөшөө. Ах дүү хоёр.
Археологчдын малтлагын үр дүнд энд байрлаж байсан ордны бүтэц гарч ирж. Ах дүү хоёр яг адилхан бүтэцтэйгээр хөшөөнүүдээ босгосон байгаа юм.
Чехууд социализмын үед (1958 онд) анх малтлага хийсэн гэсэн.
Алдартай түрэг хүний царай эндээс олдсон.
Олон үзмэрээ чехүүдэд алдсан гэж музей тайлбарлагч ярьсан. Ах дүүгийн барилдлагаар бэлэглээ биз золигнууд. Алтан эдлэл их гарсан, өдгөө Монголбанкинд хадгалагддаг гэсэн.
Культегин жанжины олдворуудаас ихэнхийг нь тавиад туучихсан гэсэн ойлголттой хоцорсон.
Харин сүүлд нь аз болоход яг адилхан бүтэцтэй Билгэ хааны хөшөөг олсон байгаа юм. Билгэ хааны хөшөө олдсон хашаанаас тээр цаана Культегин жанжины малтлагын хашаа харагдаж байна.
Олдсон газарт нь хуулбарыг нь байрлуулж.
Суурь нь дэгээтэй бетон хавтан. Хуурамч ч гэлээ оригоос нь хэв сайн цутгаж гүйцэтгэсэн байна лэ. Үг үсэг нь уншигдаж байгаа. Чулуу биш бетон болохоор хэдэн жилийн дараа бүдгэрэх байх л да мэдээж.
Хашааны хаалганы автомат систем: орохдоо баруун талын сурыг татна, гараад зүүнийг нь.
Хаалган дээрх залаатай амьтны дүрс их таалагдаж байна. Doom санагдуулахаар.
Идээ будаа, өргөл барьц үлдээдэг чулуун суурь. Боржин чулуу сайн байгаа юм шүү - мянга гаруй жил болоход ямарч өөрчлөлт байхгүй.
Нүхрүү нь шагайсан... Хэн нэгэн өргөл барьц үлдээгээд явж.
No comments:
Post a Comment