Жийп хамгийн түрүүнд бартаат зам сайн туулдаг байх ёстой. Мөн эвдрэл гэмтэл бага, гарсан ч хээрийн нөхцөлд аргалах боломж олгодог бол сайн. Тав тухтай салон, элбэг чихсэн электроник төдийлөн чухал биш. Зарим сонгодог гэж хэлж болохуйц машинуудын дизайны өөрчлөлтийг хараад харамсаж явдаг. Хэдэн жишээ авч үзье.
Сая 8-р сарын 1-нд Тайландад Mitsubishi Pajero Sport-ын шинэ загварын нээлт болсон.
Дээрх загвар гурав дахь нь юм. Надад анхны хувилбар нь кузовын хэлбэр хэмжээгээрээ их таалагддаг байсан. Мотор, хурдны хайрцаг, явах эд ангийг нь сайжруулаад, кузовт нь бага өөрчлөлт оруулж үнэхээр болдоггүй юм байх да? Дээрх шинэ загвар кроссовер шиг л харагдаж байна. Харин энэ бол шавар цасруу ороход бэлэн төрхтэй анхны хувилбар нь.
Ландкруизер-200 анх гөөмөн үзээрийн харагддаг байж билээ. Одоо нүд дасаад тийм ч муухай харагдахаа байж.
200 бартаа ихтэй замд урд хойд гупер, гишгүүр нь тулаад хэцүү л юм билээ, өндөрлөж тоноглохгүй бол. Дэргэд нь 105 нааж өгнө. Ер нь Ланд-105-ыг би хамгийн гоё хэлбэр хэмжээтэй жийп гэж үздэг. Үнэндээ л гоё машин. Тойота эргээд ийм хэлбэртэй машин хийвэл гүйлгээ нь шуурах байх гэж бодож байна. Ланд-80 хэдийгээр чулуу ч хэлбэр нь арай л хоцрогдонгуй санагддаг.
Ниссан яах гэж Y62-ыг зохиосныг бүү мэд. Y62, 200 зэрэг хэт бандгар болгосон загваруудыг харахлаар усны үхэр, халим зэрэг амьтад санаанд буудаг.
Гол нь Ниссан-д Y61 гэсэн гоё загвар бий шүү дэ. Энэ бол классик жийп.
УАЗ хүртэл загвар, тав тух хөөгөөд эхэлсэн. Патриот гэж ийм машин бий.
Надад 69-ийг шууд өвлөсөн гэдэг утгаараа Хантер нь илүү санагддаг.

No comments:
Post a Comment