Витя Цойн дуунуудын универсаль чанар тэдгээрийн кавер их гардгаар батлагдах шиг. Дуурийн болон поп дуучид, оркестр инструментал хамтлагууд, хор ба этно хөгжимчид бүгд "Кино" хамтлагийн урын сангаас дуулж хөгжимддөг. Миний мэдэхийн англи, солонгос, иврит, франц болон украин хэл дээр дуулагдсан. Энэ постод хэдхэн дууг авч үзье.
1. Звезда по имени Солнце
Хамгийн их кавер нь дуулагдсан бүтээл байх. Мөн хамгийн их орчуулагдсан, өөр хэл дээр дуулагдсан гэж үзэж болно. Америкийн Brazzaville инди групп англи хэлээр дуулсан хувилбар бий. Дэвид Брауны үг үндсэндээ орчуулга биш. Нас барсан эх нь тэнгэрлүү хальж буй тухай өөрийн бичсэн шүлэг байгаа юм.
Орос хэл дээр "Nautilus Pompilius"-ын Вячеслав Бутусов сайн кавер бичүүлсэн байдаг. Хожим нь "Ю-Питер" хамтлагийн бүрэлдэхүүнд энэ дууг дуулсаар байгаа.
Хор Турецкого дуулсаныг бас мэдэх юм байна.
Рыбин-band-ын хувилбар бас байдаг. Эмэгтэй вокал гэвэл Гури Хансдоттир, Мара ба Натали нарын хувилбар бий. "Бурановские бабушки" хүртэл дуулсан байдаг, энд оруулаад яахав дэ. Саяхан иврит хэл дээрх хувилбар таарсан.
2. Восьмиклассница
Энэ дууны олны дунд тархсан сүүлийн кавер Валерий Тодоровскийн "Стиляги" мюзиклд 2008 онд гарсан. Дууны үг бүрэн өөрчлөгдсөн, хэмнэл нь удааширсан байдаг.
"Мумий Тролль"-ийн Лагутенкогийн дуулсан хувилбар оригиналаасаа дутахааргүй амжилт олсон. Тесктийн ганц хоёр мөрөнд өөрчлөл орсон байдаг.
Дууны үгийг Цой 20 минутанд бичсэн гэдэг. Дженни Яснец гэдэг оюутан бүсгүйтэй болзоод, тэр нь гэрлүүгээ яараад. Ирээд болсон үйл явдлыг шүлэглэж бичсэн нь энэ дуу болсон. "Аквариум" хамтлагийн хөгжимчидтэй дуу бичлэгэнд орсон. Одоо болохоор "XX зууны орос рокын шилдэг 100 дуу"-ны нэг.
3. Перемен!
Манай "Хонхны дуу" шиг өөрчлөлт шинэчлэлийн дуу хоолой болсон уран бүтээл. 1987 онд Сергей Соловьевын найруулсан "АССА" кинонд анх дуулагдсан энэ дуу өнөөдрийг хүртэл улс төрийн хүчнүүдийн сүлд дуулал болсоор яваа. Хожим нь буюу 2011 онд энэ найруулагч "Би Кино хамтлагийн тоглолт дээр өөрийн адил хэдэн арван мянган хүнтэй энэ дууны аянд гараа савалж байлаа. Хүн болгон яг ямар өөрчлөлт хүсч байгаагаа мэдэхгүй ч хүн болгон өөрчлөлтийг хүсч байсан юм" гэсэн байдаг.
Хэлгүй дүлий хүмүүст зориулсан хувилбар.
Хэдэн хамтлаг дуучдын хувилбар нийтэллээ, уран бүтээлч нь плеер дээр харагдаж байгаа.
Рэд трибьют цомогт орсон вариант. Текст мэдээж шал ондоо.
Украинд өөрчлөлтийн дуу хоолой болоод л явж байгаа.
Надежда Кадышева хүртэл дуулсан нь бий. Энд оруусангүй - орос ардын дуу шиг хувилбар арай сэрүүдэх байх.
4. Группа крови
2008 онд Grand Theft Auto IV видеотоглоомын саундтрекд орсноороо дэлхий даяар сайн тархаад авсан. Удалгүй солонгосын Yoon Do Hyun Band хамтлагийн урын санд гараад ирсэн.
Юра Каспарян оркестртэй хөгжимдсөн.
Пилот хамтлагийн онц биш хувилбар байдгийг санаж байна. Нийтэлсэнгүй. Харин рэп хувилбарыг нэгийн зэрэг гүйлгэчихэж болно.
5. Кукушка
Хамгийн сүүлд миний мэдэхийн Полина Гагарина киноны саундтрекд дуулсан.
Оросын рок хамтлаг дуучдын томчууд энэ дууг их дуулсан байдаг. ДДТ, Земфира, Би-2 г.м. урт үргэлжлүүлж болно.
Цой үхэхийнхээ өмнөхөн энэ дууг зохиосон болохоор нэг ёсны зөн совин нь татаад бичсэн уран бүтээл гэж үзэх нь бий.
Энд хэдэн зуу, хэдэн мянгаар тоологдох каверуудаас хэдхэнийг толилуулж буйг ойлгох хэрэгтэй. Бүгдийг нь нэгтгээд, цуглуулаад сууна гэвэл нөхцөлгүй их цаг зарцуулагдна. Кукрыниксы-гийн дуулсанаар "Печаль" дууг сонирхоод постоо өндөрлөе.

No comments:
Post a Comment