Ээлжит фото-цуглуулга.
40 мянгатын байрууд дунд тохижилтын сайн гүйцэтгэл олж харсан. Байрны зүлэг ийм л хашлагатай байх хэрэгтэй.
Зуслангийн зуух муудсан болохоор Нарантуул гарч зуух авсан. Зуух яндан зардаг талбайд очоод гайхсан - сонголт өргөн гэж жигтэй: дөрвөлжин дугуй, том жижиг, зузаан нимгэн г.м. есөн шид. Бөөн хээ хуар болсон загвар ч байна. Нөгөө төслөөр тараасан хас, өлзий зуух нь ч цөөнгүй. Өрмөл пийшин л хараахан алга.
Чингисийн хашаанд баригдаж буй худалдааны төв маш хурдан босч байгаа. 6 сард ийм байсан бол өнөөдөр 5 давхар болсон байгаа.
Аавынд гоё ном олж уншсан.
1956 он. Улаанбаатар дээр атомын бөмбөг хаявал бэлтгэлтэй болсон. Хүйтэн дайны уур амьсгал энэ номонд нэвт шингэж. Цэргийн, энгийн хэнч бай цөмийн довтологоонд тодорхой хэмжээгээр бэлтгэгддэг байж дэ гэсэн дүгнэлтэд хүрсэн.
Худалдаа хөгжлийн банкатомын бөмбөгдөлтийн дараа газрын хөрснөөс арчигдсан байдал. Суурь дээр нь овоо том офис баригдах шинжтэй.
Хороололд лифтэнд суугаад цочив: дэлгэц зоогоод сурталчилгаа явуулж байв. Сурталчилгааны дуу нь чанга гэж жигтэй, өнгө аяс нь япон рекламыг санагдуулахаар. Би энэ орцны оршин суугч бол дэлгэцийг эвдэх нь хаашаа юм, гэхдээ дугардаггүй бол болгоно.
Ситинет-ийн айлын хаалган дээр наасан сурталчилгаа. Хөөрхөн хийж. Эдний лого Green Dot тэмдгийг санагдуулдаг.
Барс захаар хэдэн ч жил ороогүй юм. Жимс бөөнөөр худалдан авах хэрэг гарсан. Хүнсний захууд улаан шулаа явуулдаг юм байна гэсэн дүгнэлтэд хүрлээ.
Сүмийн хашаанд олж харсан эвтэй 4 амьтан. Пропорци нь гоё юм. Заан материалын дайсан байсан нь тодорхой - түүн дээр хэмнэлт сайн хийж дэ зайлуул.
Эмнэлэг - ёозгүй газар. Багажнуудыг нь хараад л сонин болдог. Мэсийн багаж хэрэгсэл бол бүр бүтэхгүй.
Гайхалтай шинэ үг: нөтебүүк.
Хороолол. Хуучин аюулгүй тойргийг элдэв хөшөө дурсгалаас ангижруулж. Гэхдээ суурь байхыг бодоход ямар нэг юм босгох гэж буй бололтой. Зүгээр зүлэг тар! Тусгаарлах шугам, аюулгүй тойрог зэргийн дунд юу ч байрлуулаад хэрэггүй.
40 мянгатын байрууд дунд тохижилтын сайн гүйцэтгэл олж харсан. Байрны зүлэг ийм л хашлагатай байх хэрэгтэй.
Зуслангийн зуух муудсан болохоор Нарантуул гарч зуух авсан. Зуух яндан зардаг талбайд очоод гайхсан - сонголт өргөн гэж жигтэй: дөрвөлжин дугуй, том жижиг, зузаан нимгэн г.м. есөн шид. Бөөн хээ хуар болсон загвар ч байна. Нөгөө төслөөр тараасан хас, өлзий зуух нь ч цөөнгүй. Өрмөл пийшин л хараахан алга.
Чингисийн хашаанд баригдаж буй худалдааны төв маш хурдан босч байгаа. 6 сард ийм байсан бол өнөөдөр 5 давхар болсон байгаа.
Аавынд гоё ном олж уншсан.
1956 он. Улаанбаатар дээр атомын бөмбөг хаявал бэлтгэлтэй болсон. Хүйтэн дайны уур амьсгал энэ номонд нэвт шингэж. Цэргийн, энгийн хэнч бай цөмийн довтологоонд тодорхой хэмжээгээр бэлтгэгддэг байж дэ гэсэн дүгнэлтэд хүрсэн.
Худалдаа хөгжлийн банк
Хороололд лифтэнд суугаад цочив: дэлгэц зоогоод сурталчилгаа явуулж байв. Сурталчилгааны дуу нь чанга гэж жигтэй, өнгө аяс нь япон рекламыг санагдуулахаар. Би энэ орцны оршин суугч бол дэлгэцийг эвдэх нь хаашаа юм, гэхдээ дугардаггүй бол болгоно.
Ситинет-ийн айлын хаалган дээр наасан сурталчилгаа. Хөөрхөн хийж. Эдний лого Green Dot тэмдгийг санагдуулдаг.
Барс захаар хэдэн ч жил ороогүй юм. Жимс бөөнөөр худалдан авах хэрэг гарсан. Хүнсний захууд улаан шулаа явуулдаг юм байна гэсэн дүгнэлтэд хүрлээ.
Сүмийн хашаанд олж харсан эвтэй 4 амьтан. Пропорци нь гоё юм. Заан материалын дайсан байсан нь тодорхой - түүн дээр хэмнэлт сайн хийж дэ зайлуул.
Эмнэлэг - ёозгүй газар. Багажнуудыг нь хараад л сонин болдог. Мэсийн багаж хэрэгсэл бол бүр бүтэхгүй.
Гайхалтай шинэ үг: нөтебүүк.
Хороолол. Хуучин аюулгүй тойргийг элдэв хөшөө дурсгалаас ангижруулж. Гэхдээ суурь байхыг бодоход ямар нэг юм босгох гэж буй бололтой. Зүгээр зүлэг тар! Тусгаарлах шугам, аюулгүй тойрог зэргийн дунд юу ч байрлуулаад хэрэггүй.
No comments:
Post a Comment