1928 онд нэг орос нөхөр Улаанбаатарт ирж ажилласан байгаа юм. Түүний архивын фотонууд.
Богдын өвлийн ордон уу?
Гандан бол мөхөшүй - дээр үеийн сурвалжлага болгонд байж л байдаг.
Цагдаа нар гэсэн гарчигтай фото.
Сур харваач.
Уяачид юм болов уу.
Хамгийн сонирхолтой хэсэг - дэлгүүр хоршооны хаягжилт. Голд нь оросоор том гэгч бичиж. Баруун зүүн талд нь хятадаар. Дээр нь монгол бичгээр.
Тво - товарищество буюу нөхөрлөл. Түүхий эд хүлээн авах цэг. Бүх хаяг 3 хэлээр байгаа биз? За яахав, оросуудыг ойлгож болно, шинэ нийгэм байгуулалцахаар олноороо ирж байсан цаг. Хажуугаар нь хятадууд маш олон байсан нь тодорхой.
Да-да, монценкопын даргаа! гэдэг хэллэг хаанаас үүссэнийг мэдэх үү? Монгольский центральный кооператив гэдгийн товчлол - МонЦенКоп. Зураг хар: зүүн талд нь оросоор, голд нь монгол бичгээр, баруун талын хаалган дээр англи хэлээр бичсэн байгаа. Лого нь тасархай гоё байж.
Монценкоп нь 1921 онд 70 тооны хөрөнгө оруулагчийн мөнгөөр боссон. Энэ нөхөрлөлийн тусламжтайгаар хувьсгалт засаг гадны (гол нь хятад) хөрөнгийг түрж гаргах бодлого хэрэгжүүлж байсан билээ. Хоршоо олигтой хөгжихгүй болохоор нь 1924 онд Монценкопд ЗХУ-ын нутаг дэвсгэрээр бараа транзитаар импортлох эрх Москвагаас олгосон. Мөн оросоос оруулж ирсэн барааг хямд үнээр борлуулж байлаа. Улаантнууд цагаан хааны 5 сая рублийн өрийг тэглэсэн ч гэлээ Монголын эдийн засгийг гартаа оруулж эхэлсэн нь энэ. Тусламжийн гэрээ байгуулаад, түүндээ нууц хавсралт гүйцэтгээд, өрөө монголчууд түүхий эд материалаар төлөх заалт оруулдаг байсан. Ингэж большевикууд, Коминтерн манайд нөлөөтэй болсон түүхтэй.
Үндсэндээ нэг талд Хятад, нөгөө талд СССР байсан юм. Мэдээж бид ондоо чиг хандлага, хөгжлийн бодлого баримтлаад явсан бол өөр үр дүнд хүрэх байсныг үгүйсгэхгүй. Хятадыг дагасан мөртлөө тусгаар тогтнолоо хүлээн зөвшөөрүүлж чадах ч байсан юм билүү, хэн мэдлээ. Магадлал бага, гэхдээ боломж хаана ч байдаг. Ямартаа ч монголчууд буруу зүйл бол хийгээгүй. Ямар боломж бололцоо алдсан нь одоо чухал биш, ямар үр дүнд хүрсэн нь чухал. Цаашдаа яах вэ гэдэг хамгийн чухал.

No comments:
Post a Comment