21 August 2015

Дельфины

Би Мумий Тролль хамтлагийг анх FM-ээр сонссон. 1998 он шиг санаж байна. "Дельфины", "Девочка" зэрэг дуунуудыг нь кассет дээр бичиж авч байж билээ.


Удалгүй найз Далай тус хамтлагийн "Икра" цомгийг (кассет) төрсөн өдрөөр бэлэглэсэн. Цаашид интернэт дэлгэрч, mp3 формат түгсэнээр бүх диск нь цугласан. 15 гаран жил өнгөрхөд Дельфины дууных нь кавер их гарсан байдаг.

Земфира олон концерт дээр энэ дууг дуулсан хэдий ч чанартай бичлэг олдсонгүй. Арай гайгүй нь 2013 оны Таллин дахь концертын энэ бичлэг бололтой.


Moremoney хамтлаг Мумий Тролль-д зориулсан tribute дискд электро хувилбар бичүүлсэн байдаг.


Ботаника 56 гэдэг дуулаагүй хамтлагийн хувилбар бас олдсон.


Сайн дурын уран бүтээлчид 8 битрүү хөрвүүлж нэг үзэж.


Казань хотын Дизель хамтлаг. Онц зүйл алга.


Норвеги хоёр бүсгүй кланрнеттэй дуулж үзэж. Акцентгүй дуулж шүү.


Хамгийн сүүлд Солонгосын Infinity of Sound-ын гурван бүсгүй дуулсныг олж харлаа.

No comments:

Post a Comment