12 August 2015

Дархлаа

Хүмүүс дархлааны систем гэж юу болохыг, хэрхэн ажилладгийг мэддэг юм шиг хэрнээ үнэн хэрэгтээ ихэнх нь мэддэггүй. Дархлаа өөрийг чинь янз бүрийн өвчин, халдвараас хамгаалж амьд явуулдаг. Дархлаа чинь сулрах л юм бол чи ялагдна. Тиймээс дархлаагаа байнгын байлдааны бэлэн байдалд байлгах нь зөв. Энэ нь тусгайгийн байлдагч бэлтгэж буйтай адилхан юм. Чи дархлааны системээ хааяа нэг дайсантай тулалдуулж, нойр хоол муу зүтгүүлж байх нь чухал. Мөн микробуудтай нөхөрлө. Хамгийн энгийн бөгөөд гэм хоргүй арга - нийтийн тээвэрт зорчихдоо бариулд хүрсэн хуруу гараараа хамраа ухах. Мөн түүхий жимс ногоо хааяа нэг идчихэд илүүдэхгүй. Ходоодонд анхдагч бүтээгдэхүүн шаардлагатай байдаг. Тэгэхгүй бол бид дандаа боловсруулсан бүтээгдэхүүнээр түүнийг тэжээдэг шүү дэ.
Өөрийгөө банкны эзэн гэж бод. Хамгаалагч нар чинь - дархлааны систем. Банкаар дан ганц соёлтой сэхээтнүүд үйлчлүүлээд байвал яахав? Уйдсанаасаа болоод хамгаалагч нар гэмгүй хүнийг өдөх, эсвэл өөр хоорондоо уралцаж эхэлнэ. Түүнд хааяа нэг ч болтугай согтуу юмуу танхайрсан этгээдийн намалдгийг нээж байх нь чухал. Эс бөгөөс жинхэнэ халдлага болоход хамгаалагч яагаад ч тусалж дийлэхгүй. 
Нийтийн хоолны газар хооллож (чанаргүй хоол ид гэсэн үг биш), нийтийн 00-д суултуур дээр нь тухалж, автобус троллейбусд цонхны шил налж унтсан шигээ яваад байхад дархлаа чинь байнгын бэлтгэлтэй байх болно. 
Үндсэндээ дархлаагаа сайн байлгахын тулд онц хичээгээд байх зүйлгүй. Өдөрт биеэ хоёр удаа савандаж үрэхээ л байчих хэрэгтэй. Үс ургадаг биеийн хэсгүүдээ л саван шампуниар угаахад хангалттай. Үлдсэн хэсгийг сайхан урсгал усанд булхаад л болоо. Толгойгоо 7 хоногт 2-3 удаа шампуниар угаахад хангалттай. Эхэлж хэцүү байж магад, гэхдээ тун удахгүй дасчихдаг юм. Ямарч дархлаа судлаач өдөр болгон нуруугаа савандаж үрэх нь зөв гэдгийг баталж чадахгүй. Нурууг ийм ариутгалд хамруулах ямар хэрэгтэй юм? Тэнд юу ч байхгүй ш дэ. Долоо хоногт хаагаа ханзлахын наагуурхан аахилж уухилж байгаад ганц үрэхэд данги. Ариун цэвэр сахиж байна гээд хэт их биеэ угааж үрээд байвал дархлаанд чинь л муу. Үнэр танар орчихгүй, биеэ хэт үрэхгүй цэвэрхэн байх боломжтой. Бие чинь нэг ёсны хамгаалалтын бүрхүүлтэй болж байгаа юм. Ариутгагчаар гараа байнга ариутгах хэрэггүй. Хоол бээлийтэй бэлдэх - дебилизм гэдгийг тогтоож ав. 
"Организм цэвэршүүлэх" гэдэг үзэгдэл сүүлийн үед таарах болсон. Үнэхээр цэвэршихгүй л бол унтаж чадахгүй байгаа бол detox-cocktail хийж уу. Ингэснээр та ядаж өөрийнхөө санааг амраана, харин организмд онцын өөрчлөлт гарахгүй. Тэр эзэн нь болох тэнэгдүү гар юу гударсныг анзаарахчгүй. Хамгийг гол нь хэзээч янзан бүрийн цэвэршүүлэгч клизм тавиулж болохгүй. Энэ бол өөрийн организмын эсрэг үйлдэж буй терроризм. Шулуун гэдсэнд он удаан жилийн турш хуримтлагдсан хамаг бактерийг угаагаад үгүй хийх нь буруу. Байгаль дэлхий бүх зүйлийг тооцоолсон байдаг. Тэрний нэг нь шулуун гэдсэн дахь бактерийн орчин. Ийм эмчилгээ сувилгааг дагагчид "явдаг жорлонгоосоо сал" г.м.-ээр тархи угаахыг хичээнэ. Зохих хариулт бэлэн байх хэрэгтэй.
Биед чинь 2-3 кг өтгөн хуримтлагдсан, клизм тавихгүй л бол хэзээ ч гадагшлахгүй юм шиг зүйл өөрт чинь ярьвал өөдөөс нь "Миний гэдсэн дахь 2-3 кг өтгөнд санаа зовсоноос өөрийнхөө толгой дахь 2-3 гр тархинд санаа зов" гэж хариулах хэрэгтэй.
Санаж яв - зөвхөн секс болон онанизм организм бэхжүүнэ, ха-ха.

2 comments:

  1. Үнэн шүү. Хааяа фб дээр харагдаж л байдаг юм хамаг биеийг чинь хордуулж байгаа бактер гэдэс дотор чинь байна. Манай бүтээгдэхүүнийг хэрэглэвэл хорноосоо сална ч гэх шиг. Зүгээр байхад л хордож үхэж бгаа юм шиг л сурталчилна. Тэгэхээр нь би фаак л гэдэг юм.

    ReplyDelete
  2. Санал нэг байна

    ReplyDelete