1998 оноос АНУ-ын Худалдааны яам цахилгаан залгуурын загвар болгоныг латин үсгээр тэмдэглэх болж. Энэхүү ангилал өдгөө дэлхий дахинд ашиглагдаж байгаа.
Залгуур замбараагүй олон загвартай болсон шалтгаан мөн л олон. Цахилгаан ахуйд нэвтрэх үеэс эхлээд л технологийн өрсөлдөөн эхэлсэн. Томас Эдисон ба Никола Тесла нар харгалзан тогтмол болон хувьсах гүйдлийн цахилгаан сүлжээ санал болгосноор салаа замнал эхэлсэн гэж үзэж болно. Хэдийгээр хувьсах гүйдэл ялсан ч АНУ-д 1920, Стогольмд бүр 1950 он хүртэл тогтмол гүйдлийг ашиглаж л байсан.
Мөн зохион бүтээгч нар олон төрлийн залгуур зохиож өөр өөрийнхийгөө хамгийн тохиромжтой, зөв вариант гэж зүтгүүлж байлаа. 1904 онд америкийн зохион бүтээгч Харви Хьюббел цахилгаан залгуурын анхны патент авсан байдаг. 1926 онд герман инженер Альберт Бюттнер өдгөө бидний "евро-залгуур" гэж хэлж дадсан розетка, сэрээг зохиожээ. Жилийн дараа Филипп Лабре газардуулагчтай залгуур бүтээсэн байх жишээний.
Холион бантанг хутгалцан нөхдийн нэг - үндэсний хэмжээний том компаниуд. Тэд цахилгаан сүлжээг монтажлахдаа өөрт таалагдсан штепсель шахаж байлаа. Аналог гадаад загвар байхад үл тоомсорлож өөрийн ялихгүй ялгаатай загварыг гаргадаг байсан нь нууц биш. Мөн материалын орц, олдоц нөлөөлсөн нь бий. Их Британид Дэлхийн II дайны үед зэсийн олдоц бага болсон. Энэ үед богинохон зэс утсан гал хамгаалагчтай 3 үзүүртэй сэрээ зохиогдсон. Энэ сэрээ хожим нь Английн колони голцуу орнуудаар Ази, Африк тивээр тархаад авсан.
Европ аль XIX зуунд 50Hz-ийн давтамжтай хувьсах гүйдэлд шилжсэн, харин АНУ - 60Hz. 1895 онд япончууд Токио хотдоо герман үйлдвэрлэгчээс генераторууд худалдаж авчихаад, дараа жил нь Осакад АНУ-аас авсан байдаг. Эндээс эхлээд японы цахилгааны систем хоёр замаар хөгжсөн. Өдгөө Япон баруун болон зүүн гэсэн хоёр цахилгаан системтэй хэвээрээ байгаа.
Ямарч нэгдсэн стандарт байхгүй байсан болохоор улс болгон өөрийн стандартыг баталж мөрдсөөр ирсэн. XX зуунд харьцангуй цөөн тооны хүн өөрийн төхөөрөмжтэй гадаадруу зорчдог байсан бол өнөөдөр хүн болгон нөүтбүүк, гар утас, таблетыг авч явдаг болоод байна. 1930 онд цахилгааны хэрэглээг стандартат оруулах анхны оролдлого хийгдсэн байдаг. 1970-аад онд универсал сэрээны олон улсын стандарт батлагдсан ч нэгэнт хийгдсэн, ашиглагдаж байгаа хар мянган залгуур, розеткыг хурдан сольж дуусах нь худлаа. Стандартуудыг нэгтгэх процесс одоо ч гэсэн явагдаж байгаа, гэхдээ энэ процесс хэзээ дуусах нь тун тодорхойгүй. Яахав, яваандаа бүх газар USB залгууртай болж, эсвэл утасгүй цэнэглэдэг технологи нэвтрэх байх л да. Тэр болтол хаана ямар залгуур ашиглагддагийг (тэр тусмаа гадаад дотоод их явдаг бол) мэдэж байхад илүүдэхгүй: http://www.iec.ch/worldplugs/
Би Монголынхоо стандартыг сонирхов. С болон Е ангилал гэж явдаг юм байна.
С нь үндсэндээ Евростандартыг хэлж байгаа юм.
Е нь С-тэй их төстэй.
Надад Англи болон Сингапурт таарсан залгуур их таалагдсан. Бахим, хөдөлгөөн орж салж нийлэхгүй, газардуулга, гал хамгаалагчтай. Class G гэж явдаг юм байна.

No comments:
Post a Comment