Өнөөдөр өглөө (өнөөдөр ч гэж дэ, өчигдөр) болсон үйл явдал. Эрүүл мэндийн яам орох ёстой байлаа. Тэр хавьд зогсоолын асуудал туйлын бэрх. Бэрх ч гэж дэ бүрэн (_|_). ГЯЯ -ны уулзвараар орж ирсэн болохоор хуримын ордны хойд замруу эргэв. Дүр зургийг тодорхой болгох үүднээс google maps-аас орууллаа (Улаанбаатар street view-тэй болсны хэрэг гардаг л юм байна):
Цуваад зогссон хар саарал 2 машиныг харж байна уу? Яг энэ хар машины байрлалд нэг тэрэг байсан юм, явган хүний зам дээр зурган дээрх шиг гарчихсан. Би бүрэн танхайраад яахав гээд тал мордуулаад орхисон. Явган хүн явах зай үлдээсэн ухаантай, ха-ха. Арынх нь саарал машины байрлалд (гэхдээ тал мордуулаад) би машинаа орхисон гэсэн үг. Дүрэм зөрчсөн үү гэвэл зөрчсөөн зөрчсөн, булзаад яахав. Эсрэг талд нь тавих гэхлээр зогсох хориотой тэмдэгтэй, цаана байрлах МАХН-ын байр зогсоолоо гинж татаад хашчихсан байсан юм. Тухайн үед цаганд шахагдаад "удахгүй юм чинь гайгүй биз цус, ямар хөдөлгөөнд саад учруулж байгаа биш" гэж бодсон. Цааш юу болсон нь ойлгомжтой. Дөнгөж орж хүнтэй уулзчихаад (20 мин) гараад ирсэн - машин нема. 3,14z, ямар өлөн нүдтэй гарууд вэ, хэ-хэ! Гадаа бороо ороод байдаг, хаашаа ямар ачигч компани нь зөөгөөд явчихсан юм бүү мэд. Хараал нэг сайн урсгаж аваад интернэт ухваа. Ийм зүйл олдож байна шүү:
Сүхбаатар дүүргийн харалдаах Замын хөдөлгөөний удирдлагын төврүү (97037155) залгалаа. Нэг залуу аваад 1800-1200 дугаараас лавла гэв. Нөгөө дугаар нь холбогдноо - гонж. 7 удаа залгаж үзээд болохгүй болохоор нь ондоо дугаарлуу нь (97037144) залгалаа. Нэг товарищ утсаа авснаа би мэдэхгүй, 97037140-с асуу гээд чулуудчихлаа.
Тэр нь утсаа авахгүй. Нийслэлийн лавлах 1800-1200-руу завсар зайгаар нь бас залгаж үзээд л байгаа шүү дэ (5 удаа). Сүүлдээ анх утсаа авсан нөхөрлүү дахиж залгаад хэлэв: "За ганц утсаа авч байгаа нь ерөөсөө чи л байна, машин аль журмын хашаанд байгааг хараад өг" гэж. Тэгсэн урдаас: "Ахаа, би танд тусалмаар л байна, гэхдээ одоо гадуур ажилтай явна, тиймээс яагаад ч чадахгүй нь. Машин чинь хаанаас ачигдсан юм?" гэхээр нь "Хуримын ордны хойноос" гэлээ. "32-ын тойроглуу л ачсан байхаа да, утас нь 98463377, та залгаад асуучих" гэснээр бидний харилцан яриа өндөрлөв.
Өгсөн утасруу нь залгахад холбогдох боломжгүй гэж хариулахад би нээх их гайхаачгүй. Ёстой алдаг нөхдүүд юм да, ганц вэб-сайт хийгээд хаанаас ямар дугаартай машин ачигдаж хаана буусныг нь нээлттэй мэдээлчих тийм хэцүү гэж үү хэмээн бодонгоо 1800-1200-руу дахиад нэг залгаадахсан чинь дуудаж байна шүү. Аллилуяа! Оператортой холбогдох тэр мөч тэсч тэсч шээхээс илүү таашаалтай.
Дуржигнатал хэлж өгч байна шүү хөөрхий, хаашаа ачигдсаныг, аль банкны ямар дансанд хэдэн төгрөг тушаах зэргийг. Би дээрх бүх хүмүүстэй утсаар ярих явцдаа цаасан дээр тэмдэглэл хийж байсан юм. Сая цүнхнээс гарч ирж байна, бахдалтай нь аргагүй базаж хаяв:
Энхтайвны гүүрний доор, Петровисын колонкийн хажууд байгаа гэнэ. 60 мянга тушаана - 55 нь ачилт, 5 нь зогсоолын төлбөр. Өнгөрсөн удаа би Замын цагдааруу ачуулж, 80 орчим мянгаар шатаж байсан шиг санаж байна. Тиймээс өмнөхөөсөө ойрхон газарлуу явах болсондоо, арай бага өрөнд унасандаа бараг баярласан гэхэд хилсдэхгүй. Оператор "танд sms очоогүй юу?" гэж асуухад би "ямарч sms ирээгүй" л гэлээ. Ирээгүй л дэ sms, би байнга утастайгаа зууралдаад дэлгэцийг нь харж байсан юм чинь. "Танд дахиад илгээчихлээ, данс sms-ээр очно" гэв. Яриад дуссан - зэрэг 2 мессеж ирсэн.
Өмнөх нь ирэлгүй яачихсан ч байсан юм золиг гэж. Уг нь 10:42-р хаяглагдсан байгаа юм. Цагийн дараа дахиж илгээсэнтэйгээ цуг орж ирдэг юм да, ямарч хэрэггүй болсон хойно.
Надад банк орж мөнгө тушаагаад журмын хашаа орж машинаа авах л үлдлээ.
Журмын хашаа бороонд барилгын талбайгаас ялгаагүй болдог юм байна. Сайхан шавар нь зуураастай. Том машинууд хольхихоор яаж өөдтэй байхав дэ. Журмын хашаанд машиндаа орж суугаад цагаа хартал яг 2 цаг бороонд утсаа барьж тэргээ хайсан болж таарав. Энэ ачилтынхан аюулын шуурхай ажилладаг болж. Бараг энд тэнд мэдээлэгчтэй байдаг бол би гайхахгүй. Жилд нэг ачуулдаг л уламжлалтай болчих гээд байна.

No comments:
Post a Comment