Facebook-ийн зохиосон интернэт түгээгч нисэх төхөөрөмж удахгүй ашиглалтанд орох шинжтэй. Тест нь хийгдэж байна. Aquila нэртэй энэ төхөөрөмж Боинг-737 шиг буюу 42 метр далавчны хэмжээтэй. Гэхдээ онгоцноос хамаагүй хөнгөн. Материал нь ган шиг хатуу боловч хөнгөн цагаан шиг жин багатай. Нэг хөөргөөд агаарт 3 сар байхаар төлөвлөж. Нарны эрчим хүчээр тэжээгднэ. Газраас 18-27 км өндөрт байрлана гэхээр онгоцноос өндөр, хиймэл дагуулаас нам өндөрт ажиллана гэсэн үг. Лазер технологи нь 15 км-ээс их зайд одоо байгаагаас хэдэн арав дахин хурдтайгаар мэдээлэл давжуулах хүчин чадалтай. Сигнал нь нисэх төхөөрөмжөөс 50 км-т асуудалгүй цацагдна гэж байгаа. Африк тив үнэгүй интернэттэй болох нь дэ удахгүй. Цукерберг хэдэн тэрбум хүнийг сүлжээндээ нэмж элсүүлнэ. Лут байгаа юм шүү. Google болохоор агаарын бөмбөлөгөөс интернэт түгээнэ гэж байгаа. Шри Ланкад удахгүй нэвтрэх байх.
01 August 2015
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment