Зөвхөн Саудын Араб л гэхэд жилд 200 тэрбум ам.долларын нефть экспортолж оронд нь 64 тэрбумын бараа импортоор авдаг. Зөрүү болох асар их мөнгө хаачдаг вэ? Тодорхой (багагүй) хэмжээ нь исламаа дэмжихэд зарцуулагддаг юм: шинэ сүм барих, шашины сургууль нээх г.м. Жижигхэн Катар л гэхэд дэлхийн хэмжээнд шашинаа дэмжсэн үйл ажиллагаа явуулсаар ирсэн. Манайд ч гэсэн Кувейт, Саудын Араб зэрэг улсаас лалыг дэмжих мөнгө орж ирсэн байдаг.
Лалын шашин хүрээгээ тэлж, нөлөөгөө ихэсгэж буй хэдий ч санхүүжилт нь зогсох л юм бол энэхүү процесс дагаад зогсоно. Дубна ч юмуу Осакагийн нэг эрдэмтэн энергийн эх үүсвэрийн асуудлыг шийдсэн нээлт хийхэд л нефтийн үнэ нурж орхино. Гэвч өнөөдөр буюу нефть энергийн гол эх үүсвэр хэвээрээ байгаа цагт лалын ертөнц эрчимтэй хүрээгээ тэлж, хэт даврагсалынх нь тоо өдрөөс өдөрт нэмэгдсээр байгаа. Энэхүү тархацтай нь барууны орнууд үндсэндээ тэмцээд эхэлчихсэн. Барууны ертөнц лалынхаас хавьгүй хүмүүнлэг. Гэвч яг үхэх сэхэх дээрээ тулаад "чи юу? би юу?" гэдэг асуулт босоод ирвэл барууныхан төдийлөн энэрэнгүй байх нь юу л бол. Нөхдүүд айсандаа юмуу чадваргүйдээ биш хууль, дүрэм журмандаа баригдаад л шийдэмгий алхамууд хийхгүй байгаа юм. Нөгөө талаас, гол түймэр орон гэрээс нь хол байхад түүгээр яваа гайг үүгээр дуудаад яах вэ дэ.
Лалын ертөнц хүчтэй юу? Хүчтэй, нөлөөтэй. Гэхдээ түүнд бусдыг татах зүйл бага. Сайхан болохоор нь лалын шашинтай улсруу амьдрахаар явсан хүн санахгүй л юм. Шинжлэх ухаан, соёл урлаг зэрэг талбарт 1,5 тэрбум муслим өндөр байр суурь эзлээгүй л яваа шүү дэ.
Палестинчууд бусад арабуудаасаа бараг л диваажин барьчих хэмжээний санхүүжилт авсан нөхдүүд. Хаана байна тэр байгуулна гэсэн улс нь? Мөнгөө зэвсэг дайнд зарцуулаад дууссан. Ийм байхад яаж "энхийг хүсэгч" гэж дуудахав дэ палестинчуудыг. Тэдний үзэхгүй байгаа еврейчүүд тэгэхэд улаан цөлд ноль-иос нь улс орноо босгочихсон байгаа. Евречүүд ч гэсэн шүтлэгэтэй нөхдүүд. Ялгаатай нь тэд эхэлж буруу номтон хөршөө нухахыг биш өөрсдийн хана туургаа босгохыг чухалчилсан байгаа юм.
Лалын шашинд байдаг «Дар аль-харб» (дайны талбар) гэдэг ойлголт нь өөрөө их өрөөсгөл. Бүх дэлхий шашинд нь орох ёстой гэсэн үндсэн санаа агуулдагаараа туйлширал юм. Ийм зүйл хэзээ ч тохиохгүй нь ойлгомжтой боловч энэ ухагдахуун хэт даврагсадад зорилго нь болж оршисоор ирсэн. Аль ч нийгэмд үл ялих шалтгаанаар дайтахыг хүссэн дебилүүд байж л байдаг. Лалын ертөнцөд ийм гарууд бүр олон байх шиг санагддагийг нуугаад яахав. Шашин доромжиллоо гээд хүн амьтан дэлбэлэх эрүүл бус үзэгдэл биз дэ? Ийм заавар гаргаж буй нийгэмд амьдрахад бэрх гэж бодож байна:
Тэгсэн мөртлөө статистикийн мэдээ гуйвуулж өөрсдийгөө дөвийлгөнө. Тухайлбал:
Нэг ёсондоо лалын шашинтай улсуудад ДОХ хамгийн бага тархсан юм байх. Тархи угаах маш амархан байдаг. Дээрх мэдээллийг бэлтгэхэд хоёрхон алхам хийсэн байгаа юм.
1. Газрын зургийг өөрт ашигтайгаар хэрчээд
2. Хуучирсан өгөгдөл дээр тулгуурлаж мэдээ гаргаад болоо. Бодит нөхцөл байдал арай өөр байгаа шүү дэ:
Эндээс Европ болон Азийн буддын шашинтай орнууд лалын ертөнцтэй адилхан хэмжээний л тархацтай нь харагдна.
Манайд орших лалын сургуулиуд суннит урсгалынх. Суннитууд дөрвөн төрлийн номлол (мазхаб) хүлээн зөвшөөрдөг: маликит, шафиит, ханафит, ханбалит. Миний ойлгосноор манай казахууд ханафит номлолоор явдаг. Хамгийн өргөн тархацтай мазхаб юм билээ.
Муу зүйл энд байхгүй. Гэхдээ тээр жил Баян-Өлгий аймагт буддын суваргыг нурааж гэмтээсэн үйлдэл гарсан нь эхний жижиг дохио юм. Өөр шашиныг хүлээн зөвшөөрөхгүй байгаагийн илрэл. Хэн ямар шашин шүтэх, эс шүтэх нь үндсэн хуулиар олгогдсон эрх. Гол нь хэн нэгний шүтлэг бусдад саад учруулахгүй байх ёстой. Маш энгийн боловч хэзээч биеллээ олдоггүй зүйл дэ энэ.

No comments:
Post a Comment