Коммунист Хятадын эрин 1931 оны 9-р сарын 11-нээс эхэлсэн. Энэ өдөр Зөвлөлт Хятад Улс гэдэг гоё нэртэй боловч хэнч хүлээн зөвшөөрөөгүй бүрэлдэхүүн бий болсон юм. Нөхдүүд зүүн-өмнөд Цзянси мужийн ууланд байрлаж өөрийн мөнгөн тэмдэгтийг батлав. Энэ анхны дэвсгэрт дээр нь "дэлхийн пролетариатын удирдагч" Владимир Ильич Ленин гэгээн төрхөөрөө мөнхрөөд авсан. Ульянов мөнгөн дээр дүрсэлсэн анхны тохилдолд энэ юм. Ленин багш Зөвлөлт оростоо төө хойно, тодруулвал 1937 оноос л мөнгөн дээр хэвлэгдэж эхэлсэн юм шүү дэ. Мао Цзэдун залуу улсынхаа ардын комиссарын зөвлөлийг толгойлов. Ингээд коммунистууд болон Хятадын үндэсний ардын нам (Гоминьдан) хоорондоо дайтаж иргэний дайны гал дүрэлзлээ. Японы аюулын өмнө дайснууд нэгдэх шаардлагатай болж 1937 оны 9-р сарын 22-ны өдөр Зөвлөлт Хятад Улс "Тусгай бүс нутаг" болон статусаа өөрчлөв.
Коммунистууд (ЗХУ-ын тусламжтайгаар) Гоминьданыг шахсаар Тайванруу хөөж гаргав. Хуучин засаг арал дээр төвхөнж, Мао ах Бүх хятадыг гэрэлт ирээдүйрүү хөтлөхөөр боллоо. Анхны "ардын мөнгө" 1948 оны 12-р сарын 1-ний өдөр гарчээ. Муу цаастай, эргэлт даахгүй, гол нь хуурамчаар хэвлэхээс хамгаалсан ямарч нууцлалгүй шахуу дэвсгэртүүд байсан юм.
БНХАУ 1949 онд Бээжинд өөрийгөө тунхаглан зарлав. Мао Цзэдун засгийн эрхийг атгаастай. Энэ үед хятадууд оросууд юу хийнэ, түүнийг нь яг дуурайдаг байлаа: газрыг улсын мэдэлд авч, хүнд үйлдвэрлэлээ дэмжиж, таван жилийн төлөвлөгөөгөөр аж ахуйгаа хөгжүүлж, хажуугаар нь зэвсэглэлийг ч марталгүй хөөцөлдөж байсан цаг үе. Бүх зүйлд нь зөвлөлтийн мэргэжилтнүүд тусалж байсан. 1953 он болж Сталин нас барав. Мао-д харин хугацаа хангалттай үлдэж байв. Энэ 53 онд гаргасан мөнгөн тэмдэгт нь:
1953 оны мөнгөн дээр оныг нь араб цифрээр бичсэнээс гадна "Хятадын ардын банк" бичгийг 4 хэл дээр үйлдсэн байдаг: хятад, түвд, уйгур болон монгол. Гурван жил өнгөрч КПСС-ийн XX хурал дээр Сталины "культ личности"-гоос татгалзаж "Хрущевын дулаарал" ирлээ. Хятадын лидер том ахыгаа дуурайж либерал чиг хандлага баримталж 1957 онд "100 цэцэг цэцэглэг, 100 сургууль өрсөлдөг" г.м. зүйл ярьж эхлэв. Хятадын сэхээтэн давхарга хүний эрхийн зөрчил, хүчирхийлэл, диктатур, авилгал зэрэг нийгэмд нь байсан бусармаг үзэгдлүүдийг шүүмжилж эхлэв. Удалгүй давраад Коммунист нам, Мао-г ч шүүмжлэх нь ихсэв. Энэ үеэр Мао ямарч 100 цэцэг хэрэггүй юм байна гэдгийг ойлгож улаанаас өөр өнгийн бүх цэцгийг хяргаж орхисон түүхтэй. 520 мянган хүн баривчлагдаж, тоймгүй олон хүн амиа хорлосон.
1960 оны мөнгөн тэмдэгт дээр ган хайлуулагч дүрслэгдэж. 1958 онд зарлагдсан "урагш хийх том үсрэлт" ид хэрэгжиж байсан үе. Мао 15 жилийн дотор ган үйлдвэрлэлээрээ Их Британийг гүйцэх даалгавар хятадууддаа өгсөн байлаа. Айл болгон хашаандаа ган хайлуулах зуухтай болжээ. Энэ үед болжморуудыг ургацын дайсан гэж хэдэн саяар нь хядсан. Үр дүнд нь хортон шавьж нь дийлдэхээ байж ургацаа алдсан түүхтэй.
Их удирдагч болжморуудын хувьд жаахан сэрүүдүүлж гэдгээ хүлээгээд харх, шумуул, ялаа устгах нь зөв гэж зарлигдав. Гэвч ган хайлуулагч болсон тариачид ба хядуулсан болжморуудын улмаас их өлсгөлөн болдгоороо болж 1959-1961 онд 10-45 сая хүн нас барсан юм.
1959 онд Мао Цзэдун сүүдэрт орж Лю Шаоцийг урдаа барив. 1960-аад оны эхэнд либераль өөрчлөлтүүд явагдав: хоршоонууд татан буугдаж, газар эзэмших эрх нээгдэж, тосгоны зах дээр чөлөөт худалдаа зөвшөөрөгдөж, цензур сулрав. Зарим нэг нь Мао удирдагч тэтгэвэртээ гарсан нь дээр гэсэн санааг цухалзуулж эхэллээ.
Зүүний хүч либералуудын эсрэг нэгдэж Ардын армийг тулгуурлан Мао-г тахин шүтэх үзэгдлийг хөөрөгдөж байв. Их удирдагчийн сүүлчийн эхнэр болох Цзян Цин улс төрд оролцоод эхлэв.
Ингээд 1966 онд Мао эргэн ирж "соёлын хувьсгал"-ыг шууруулав. Зүүний залуучууд хунвэйбинуудын бүлгэм болж зөв үзэл баримтлалыг дэмждэггүй ардын дайснуудтай тооцоо бодож байв. Хамгийн түрүүнд их дээд сургуулийн багш нар цохилтонд өртсөн. Театруудад зөвхөн Мао-гийн эхнэрийн бичсэн "орчин үеийн хувьсгалт үзүүлбэрүүд тавигдах ёстой" гэсэн үндэслэлээр хунвэйбинууд Бээжингийн оперын декораци, костюмуудыг шатаасан байдаг. Түүх соёлын олон хөшөө дурсгалыг буулгаснаас гадна Цагаан хэрэмийн нэг хэсгийг "ямарч хэрэггүй" гээд нурааж, тоосгыг нь "ардын аж ахуйд", тодруулвал гахайны байр барихад ашигласан баримт бий.
1988 оны дэвсгэрт дээр удирдагчид анх удаа хэвлэгдсэн. Энд Мао Цзэдун, Чжоу Эньлай, Лю Шаоци болон Чжу Дэ дүрслэгдэж. Бүгд энэ үед мөнх бусыг үзүүлсэн байлаа. Хятадад 11 дахь жилдээ Дэн Сяопины "Бээжингий хавар" гэгддэг шинэчлэл явагдаж байв. "Соёлын хувьсгалын" аймшгийн дараа хятадууд зах зээлийн харилцаанд шилжих нь зөв гэдгийг ойлгох болсон.
"Улаан Мао" дангаараа дэвсгэрт дээр БНХАУ үүссэний 50 жилийн ойгоор буюу 1999 онд гарч ирсэн. Энэ дэвсгэртийн шинэчилсэн хувилбар одоо болтол ашиглагдаж байгаа. Энэ онд багтаад шинэ хувилбар нь бас гарна гэсэн үү? Хятадын мөнгөн тэмдэгт хамгаалалтын тууз, микропринт, гүний хэвлэлт г.м. бүхий л орчин үеийн нууцлалтай болсон. Хятад улс ч Мао-гийн байсан үеэс хавьгүй өөрчлөгдсөн. Мао ямар болгох гэж зүтгэснээс нь бүүр ч өөр болсон хэдий ч төрх нь мөнгөн дээрээ удах байх.

No comments:
Post a Comment