13 January 2015

Модны хаягжилт

Өнгөрсөн зуны Баянхонгор хот. 
Театрын урд байрлах цэцэрлэгт хүрээлэнрүү орвол сонирхолтой зүйл олж харна.
Мод болгон дээр пайз хадаатай. Бичээс нь: ХДТ (хөгжимт драмын театр) 1977 он.
Хэзээнээс эхэлж цэцэрлэгийн модыг офисын тавилга шиг толлогонд хамруулж пайз тэмдэг хаддаг болчихов? Хэдийгээр би ногоон намын гишүүн биш ч гэлээ ургаж буй амьд модонд хадаас зоох нь тийм ч таатай үзэгдэл биш гэдэгтэй санал нийлнэ.
Хаягжилт мандтугай!

No comments:

Post a Comment