UPD 2015.01.16 18:58
Нэг уншигч лифтэнд бариул байх нь хэрэгтэй, ядаж л sex хийхээр бол хэрэг болно гэсэн коммент үлдээж. Би лифтэнд бариул байх нь хэвийн үзэгдэл гэж боддог.Харин лифтэнд sex хийх нь хэвийн бус үзэгдэл. Лифтний бариулын тухай тусдаа пост ч бий. Талбай бага орчинд бариулыг хөлтэй хийх хэрэггүй юм.
2015.01.15 09:44
Монголд гурван улсын лифт голлоно: орос, хятад ба солонгос.
1. Орос лифт ихэвчлэн хуучин угсармал байр, соц лагерийн үед баригдсан барилгуудад (жишээ нь: эмнэлэгт) бий. Эдгээр нь моралийн элэгдэлд орж эвдэрсээр өдгөө хятад лифтээр эрчимтэй солигдож байгаа. Хуучин орос лифтийг шинэ орос лифтээр солих тохиолдол ч бий. Жишээ нь: Могилев лифтмаш хороолол дахь угсармалд.
УАЗ-469-ийг шинэчлээд мянга УАЗ Патриот болгоод ч нэмэргүй, 69 бол 69. Үүнтэй яг адил орос лифт бол орос лифт, хэ-хэ. Хэдэн онд үйлдвэрлэгдсэнээс үл хамаарч 70-аад онд буй мэт мэдрэмж төрнө - бөөн саарал төмөр. Үүнийг нэг үгээр "совок" гэдэг юм.
2. Хятад лифт хямд тусдаг болохоор СӨХ-үүд хуучин байруудад их угсарсан. Хятад лифтийг дотор нь 2 ангилж болно. Нэг дахь нь - өнгө үзэмж тааруу, жижиг кабинтай, дебилдүү функциональтай байдаг бол (хуучин байрнуудад хийгддэг хувилбар) хоёр дахь нь чанарын хувьд солонгос лифтрүү дөхөж очно. Ийм лифт шинэ баригдсан орон сууцнуудад их тавигддаг.
3. Метр квадрат нь үнэтэй орон сууц, яам тамгын газар, хувийн том эмнэлэг, зочид буудал г.м. люкс гэж хэлж болох барилгуудад солонгос лифт угсарагддаг. Солонгос лифт энэ дундаа өнгө үзэмж сайн, дуу чимээ бага, функциональ чанараараа арай дөмөгхөн нь. Со лифт хээ хуар, никель эд анги ихтэйгээрээ бусдаасаа ялгардаг. Зураг: СБД-ийн шинэ Тамгын газар.
Манайхан захиалга өгөхдөө хэтрүүлдэг болов уу гэсэн хардлага бий. Жишээ нь: ямар ацаа хийж ийм бариул босгодог байна?
Нэг уншигч лифтэнд бариул байх нь хэрэгтэй, ядаж л sex хийхээр бол хэрэг болно гэсэн коммент үлдээж. Би лифтэнд бариул байх нь хэвийн үзэгдэл гэж боддог.
2015.01.15 09:44
Монголд гурван улсын лифт голлоно: орос, хятад ба солонгос.
1. Орос лифт ихэвчлэн хуучин угсармал байр, соц лагерийн үед баригдсан барилгуудад (жишээ нь: эмнэлэгт) бий. Эдгээр нь моралийн элэгдэлд орж эвдэрсээр өдгөө хятад лифтээр эрчимтэй солигдож байгаа. Хуучин орос лифтийг шинэ орос лифтээр солих тохиолдол ч бий. Жишээ нь: Могилев лифтмаш хороолол дахь угсармалд.
УАЗ-469-ийг шинэчлээд мянга УАЗ Патриот болгоод ч нэмэргүй, 69 бол 69. Үүнтэй яг адил орос лифт бол орос лифт, хэ-хэ. Хэдэн онд үйлдвэрлэгдсэнээс үл хамаарч 70-аад онд буй мэт мэдрэмж төрнө - бөөн саарал төмөр. Үүнийг нэг үгээр "совок" гэдэг юм.
2. Хятад лифт хямд тусдаг болохоор СӨХ-үүд хуучин байруудад их угсарсан. Хятад лифтийг дотор нь 2 ангилж болно. Нэг дахь нь - өнгө үзэмж тааруу, жижиг кабинтай, дебилдүү функциональтай байдаг бол (хуучин байрнуудад хийгддэг хувилбар) хоёр дахь нь чанарын хувьд солонгос лифтрүү дөхөж очно. Ийм лифт шинэ баригдсан орон сууцнуудад их тавигддаг.
3. Метр квадрат нь үнэтэй орон сууц, яам тамгын газар, хувийн том эмнэлэг, зочид буудал г.м. люкс гэж хэлж болох барилгуудад солонгос лифт угсарагддаг. Солонгос лифт энэ дундаа өнгө үзэмж сайн, дуу чимээ бага, функциональ чанараараа арай дөмөгхөн нь. Со лифт хээ хуар, никель эд анги ихтэйгээрээ бусдаасаа ялгардаг. Зураг: СБД-ийн шинэ Тамгын газар.
Манайхан захиалга өгөхдөө хэтрүүлдэг болов уу гэсэн хардлага бий. Жишээ нь: ямар ацаа хийж ийм бариул босгодог байна?
Лифтэнд бариул хэрэг болох үе гарах байхаа, лифт дэх секс гээд л байдагшдээ хөө, ядаж юм хумнаас барихгүй бол :)
ReplyDelete