Өвлийн улиралд том хотуудад замын бөглөрлийн асуудал улам хурц тулгардаг. Тэмцлийн энгийн хэлбэр бол засаг захиргааны арга хэмжээ авах: торгууль бичих, хотын төвөөр зорчихыг төлбөртэй болгох, дугаарын хязгаарлалт, машин ачилт болон дугуй түгжих г.м. Тэмцлийн бас нэг арга бол гэрлэн дохио удирдах ухаалаг систем нэвтрүүлэх явдал юм. Энэ бол цэвэр математик загварчлал.
Гэрлэн дохио үүссэн цагаас хойш гол зорилго нь жолооч болон явган зорчигчидын уулзвар дээрх хүлээлтийг багасгаж, хөдөлгөөнд саадгүй оролцох нөхцлийг бүрдүүлэх байлаа. Эхэлж дохионууд гар удирдлагатай байв: цагдаа товч дараад зогсож байсан гэсэн үг. Дараа нь алсын удирдлагатай болж эхэлсэн. Электроник хөгжиж амьд хүмүүсийг таймер болон реле-гээр орлуулах боломж нээгдэв. Гэрлэн дохио болгонд хуваарь (асах хугацааны фаз гэсэн үг) бий болов. Энэхүү график нь онцгой тохиолдолд (шөнө юмуу оргил ачааллын үеэр) ондоо горимд шилжих боломжтой. Дараагийн алхам: мэдээллийн сүлжээ хөгжсөнөөр гэрлэн дохионууд нэгдсэн удирдлагын төвд холбогдож эхэлсэн. Мөн ачаалал ямар байгааг мэдэхийн тулд замд датчикуудыг суурилуулдаг болсон. Энэ нь ихэвчлэн машин явахлаар цахилгаан соронзон оронгийн өөрчлөлтийг хэмжигч байдаг юм. Ингэснээр XX зууны дунд үе өнгөрхөд хотын харгалзах албууд гэрлэн дохионуудаа замын нөхцөл байдлаас шалтгаалж тодорхой хэмжээнд удирддаг болсон байлаа. Хугацаа өнгөрхийн хэрээр компьютерийн хөгжил эрчээ авсан. Үүнийг дагаад программ зохиогч, хэрэглээний математикчидын өмнө дээрх процессыг автоматжуулах бодлого тавигдаж эхлэв, ө.х. зам дээрх нөхцөл байдлаас шатгаалж хүний оролцоог хүлээхүй шийд гаргах хэмжээний систем боловсруулах хэрэгтэй болов.
Өнөөдөр хүн төрлөхтөн ийм 4 төрлийн систем бодож боловсруулж чадсан байгаагаас гуравыг нь амьдрал дээр ашиглаж байна. Ингээд тус бүрийг нь авч үзье:
1. SCOOT (Split, Cycle and Offset Optimization Technique) буюу фаз, цикл, шилжилтийг оптимизачилах техник гэх юмуу да. Үүнийг 1973 онд Их Британид анх нэвтүүлсэн түүхтэй. Энэ систем анхдагч бөгөөд өнөөдрийн хувьд хамгийн өргөн тархсан нь. 200 гаруй хотод ашиглагдаж байгаа гэнэ. SCOOT системд гэрлэн дохио болгонд нэг юмуу олон тооны датчик харъяалагддаг. Замын ачааллыг мэдээлэгч энэхүү датчикууд нь янз бүрийн эгнээнд, дохионоос өөр өөр зайнд алслагдсан, тухайн дохиоруу ирж буй урсгалын өөд байрлана. Ингэснээр датчикаар эхэлж түүний мэдээллээс шалтгаалж ажиллах гэрлэн дохиогоор төгсөх хэрчмүүдээс бүх гудамж бүрдэж байгаа юм. Гэрлэн дохионы циклийн уртыг тооцоолохын тулд уулзвараар ногоон гэрлээр нэвтэрч буй машины нягтаршилыг үндсэн параметр болгож авна. Үүнээс гадна нэг циклийн хувьд программ автомашин хэдий хугацаанд гэрлэн дохион дээр зогсож буйг тооцно. Ингээд мэдээлэл боловсруулалт хийгдээд шийд гарна: а) хэвээр нь үлдээх; б) фазыг 4 секундээр уртасгаж арай их машин улзвараар нэвтрүүлэх; в) фазыг 4 секундээр хасч бусад урсгалуудад давуу эрх олгох.
Энэ системийн нэг хувилбар нь SCATS (Sydney Coordinated Traffic Control System) болно. SCATS 1970-аад оны төгсгөлөөс хойш 140 гаруй хотод нэвтэрсэн гэнэ. Энэ систем нь хотыг газар зүйн байршилаар нь дэд хэсгүүдэд хувааж, тэндээс мэдээлэл удирдлагын төвд ирнэ. Гэрлэн дохио "бие дааж" зөвхөн циклийн уртыг л өөрчилөх эрхтэй. Фазын урт болон асах дарааллыг зөвхөн удирдлагын төвөөс зохицуулна.
Улаанбаатарт энэ 2 системийн аль нэг ашиглагдаж байгаа гэж бодогдож байна.
Үргэлжлэл бий.

No comments:
Post a Comment