Социализмын үед бүх зүйл сайхан байсан гэж худал хэлээд яахав. Мэдээж, улирч өнгөрсөн цаг хугацааны араас санагалзах явдал хэн нэгэнд байдаг л байх, гэхдээ амьдралын түвшин тэр үед өнөөгийнхөөс доогуур байсан гэдэгтэй маргах хүн гарахгүй байлгүй дэ. Гэвч энэ нь капитализм социализмаас дээр гэсэн үг бас биш.
Би социализмыг муу тогтолцоо гээгүй шүү, соц лагерийн орнуудад хэрэгжүүлж байсан аргачлал нь буруу байсныг хэлж буй юм. Түүнээс биш зарим хөгжилтэй орнуудынх шиг нийгэм цогцлон босгосон бол социализмыг хэн муу хэлэв гэж. Ямартаа ч өсвөр болон бага нас минь өнгөрсөн соц монголоо муугаар хэлэхгүй ээ, эрүүл саруул, бичиг үсэг мэддэг болгож өгсөөн өгсөн.
Бид их азтай улс, социализмыг ч үзсэн, капитализмыг ч бүрэн утгаар нь үзэж байна. Тогтолцоо солигдсоноор нэг дутагдлууд нөгөө дутагдлуудаар л солигдсон гэж хувьдаа боддог. Нарийндаа капитализм зарим талаараа социализмаас ч илүү осолтой: капитализмын хувьд хэн нэгний хангалуун байдал нөгөө нэгний гачигдал дутагдлаар нөхөгддөгийг мартаж болохгүй. Нэг хэсэг нь хагартлаа баяжаад эхэлвэл цаана нь нилээдгүй хэсэг нь хоосон хонож байгаагийн л шинж. Танил дүр зураг байна уу?
Социализм ч бас дутагдалтай л да. Энд хазайгаад нэг богино түүх ярьж өгье: их сургуульд хөгшин профессортой оюутнууд маргаж. Маргааны сэдэв - бүгд эрх тэгш төгс нийгэм орших боломжтой юу үгүй юу. Оюутнууд цогцлоож болно гэж үзсэн бол багш нь ийм зүйл байдаггүй юм гэж зөржээ. Тэгээд туршилт явуулцгаав: багш шалгалт авахдаа бүгдэд нь ижил (дундажилсан) дүнг тавихаар болж. Эхний удаа тодорхой тооны онц, нилээн олон сайн, цөөхөн гурав байжээ. Дундаж нь - дөрөв. Онц авагсад сэтгэл дундуур, харин муу сурлагатан нөхдүүд баяртай. Дараачийн шалгалт өмнөхөөсөө доогуур дундажтай гарав. Чи хичээлээ хийсэн хийгээгүйгээс үл шалгаалж дүн чинь бусдаас шалтгаалж байхад хэн нойр хоолгүй давтах билээ дэ? Ингээд хэдэн удаагийн шалгалтын дараа дундаж дүн нь мууруу орж ирсэн байгаа юм. Багш яллаа. Бас л танил дүр зураг байгаа биз?
Цаашаагаа ургуулан бодоцгооё: социализмын үед хувь хүний эрх чөлөөг боогдуулж байсан бол капитализм бүтэн секторын (боловсрол, анагаах г.м.) хөгжлийг боомилох чадалтай мэт санагддаг. Жишээ нь: ямарч зардалгүй энерги гаргах хялбар арга хэн нэгэн нээлээ гэхэд энэ нь олон түмний хүртээл болох уу? Үгүй. Учир нь газрын тос, байгалийн хий, эрчим хүч г.м. энергитэй холбоотой бүх салбар дампуурна. Дулааны, салхины, атомын цахилгаан станцуудын ач холбогдол үгүй болно. Ажилгүйдэл гаарна. III дайн болсноос дор нөхцөл үүсэх байх шүү. Тиймээс энэ дэлхийн сүүлчийн хүрз нүүрсийг зуухны амаар хийсэн хойно л ийм төрлийн үсрэнгүй нээлтүүд олны хүртээл болох биз, хэ-хэ.
Ингээд бодохлоор тогтолцоо бүрт сайн болон муу тал бий. Мууг нь гээж, сайныг нь ашиглаж чадсан цагт л амжилтанд хүрнэ.

No comments:
Post a Comment