01 January 2015

2015.01.01 Салют

UPD 2015.01.01 19:58
Түрүүн зурагт үзэж байтал энэ жил баярын өдрүүдээр хоолны хордлогын дуудлага ирээгүй, мөн салютаас болж нэгч хүн гэмтээгүй гэсэн мэдээ гарав. Салютын хувьд замбараагүй орж ирэхийг нь хориглосон, орж ирсэн нь чанар сайн, арай гарт дэлбэрчихгүй болсонтой холбоотой. Хоолны хордлогын хувьд - хүн шиг хэрэглээтэй болсоных уу эсвэл хоол нь бага байсных уу, тодорхойлоход бэрх. Ямартаа ч баяр урд жилүүдийнх шиг өргөн цар хүрээтэй тэмдэглэгдсэнгүй. Хэд хэдэн зүйл ажиглагдсан:
1. Сурталчилгаа их, гэвч худалдан авалт хийгээд явж буй иргэд төдийлөн их биш
2. Хар өглөөгүүр костюмтай, ганган даашинзтай хүмүүс таардаг байсан - энэ жил байхгүй.
3. 12 цаг болонгуут байр болгоны гадаа, эсвэл балконоос салют бууддаг байсан. Энэ жилийг хэдэн жилийн өмнөхтэй харьцуулах юм бол иргэдийн үйлдсэн буудлага 2-3 дахин цөөн байв.
4. Гудамж талбайд, байр орцны ойролцоо хөлдүү бөөлжис харагдсангүй. Энэ бол маш том прогресс мөнөөс мөн, хэ-хэ.
Цаг хугацааны утга учир, зориулалт юунд оршидог юм? Хүн тус бүрт жаахан ч гэсэн сайжирах, өөрийгөө хөгжүүлэх боломж олгож буй юм шүү дэ.

2015.01.01 14:38
Ерөнхийлөгчийн шинэ жилийн мэндчилгээг үзчихээд гэр бүлийнхэн шампанск задалж бие биендээ сайн сайханыг ерөөцгөөв. Би машинаа халаахаар гартал салют үргэлжилэн буудаж байв.

No comments:

Post a Comment