Хүн угаасаа залхуу амьтан. Гараа хөдөлгөхөөс залхуурахаас гадна толгойгоо ажиллуулахаас залхуурдаг. Энэ нь өөрийн эрхгүй, эзэндээ мэдэгдэхгүй болоод өнгөрдөг үзэгдэл юм. Юугаар илэрдэг вэ гэвэл: энгийн примитив хэлбэрт оруулж өргөн барьсан мэдээллийг хүний тархи маш хурдан хүлээж авч итгэдэг ө.х. эргэлздэггүй, харьцуулж, шүүн тунгааж боддоггүй. Үүнийг ашиглаж зурагт радио, сонин сэтгүүл, интернэт болон social network-ууд бүрэн хэмжээний тархи угаалга явуулдаг юм. Нэг ёсны мэдээллийн дайн ч гэж үзэж болно.
Сайн сэтгүүлзүйг муугаас хэрхэн ялгах вэ? Нийтлэлээс бүх нэр усыг нь дарж уншаад тэр мэдээ таалагдаж байвал боломжийн зүйл бичигдэж гэсэн үг. Үгүй бол нийтлэл биш энгийн хов жив байна гэж ойлго. Текст биш яриа хэлбэрээр хүрэх мэдээлэл ч адилхан - хэн нэгний нэр устай холбоотой зүйл яригдаад эхэлвэл зүгээр чихнийхээ дэргэдүүр өнгөрөөчихсөн нь заримдаа дээр байдаг.
Энгийн хэлбэрээр мэдээлэл хүргэлт дээр олон үзэл суртал дөрөөлнө. Нацизм яагаад өдий болтол оршин тогтноод байна? Яагаад гэвэл нацизм өөрөө маш энгийн үзэл баримтлал - бүх болохгүй бүтэхгүй зүйлд ямарваа нэг үндэстэн буруутай, бид дээд тэнгэрээс заяагдсан, бусад нь шаар. Гай тарьж буй үндэстэн еврей байна уу, хятад уу, аль эсвэл хар арьстнууд уу - хамаагүй. Гол нь дайсан л болгож харуулах ёстой. Дайсангүй бол энэ идеологи утгагүй. Энгийн асуултанд энгийн хариу, тайлбар байж болно. Харин хэцүү асуудлын энгийн шийдэл гэж хэр барагтаа байдаггүй юм. Израиль Палестины маргааныг яаж зөв шийдэх ёстой юм? Үнэндээ хэнч мэдэхгүй. Гэвч энэ ээдрээтэй асуултанд хариулт өгөх их мэдэгч захаас аваад олдоно. Израилийг юмуу Палестиныг газрын хөрснөөс арчаад болоо г.м. энгийн бөгөөд "үр дүнтэй" зөвөлгөө өгөх жишээний. Ийм нэг талыг баримталсан өрөөсгөл, өөр боломжуудыг үгүйсгэсэн энгийн сэтгэлгээ сайн үр дүнд хэзээ ч хүргэхгүй.
Зураг дээр Палестин хүүхдүүд эсэргүүцлийн жагсаал дээр:
Сүүлийн үед бодоод байгаа: хүний толгойг хэрэгтэй хэрэггүй мэдээллээр дүүргэснээс дүүргээгүй нь бараг дээр юм болов уу гэж. Жишээ нь: солонгос сериал үзсэнгүй гээд хүний хөгжил төлөвшилд нээх их гарз учрахгүй л байх. Социализмын үед одоогийнхтой харьцуулвал идэж ууж, хэрэглэж байсан эд зүйлс үнэндээ л (_|_) байсан. Гэхдээ хүмүүс илүү аз жаргалтай байв. Яагаад? Илүү дутуу зүйлд санаа зовдоггүй, негатив мэдээлэлд өртдөггүй байснаас ч байж болох.

No comments:
Post a Comment