20 January 2015

Airlines

Үндэсний нисэхийн компаниудын логог авч үзье.
Хамгийн муухай нь Аэромонгол. Энд яаж ч маргаад нэмэргүй.
Дампуурлаа зарладаг Eznis харин хөөрхөн таних тэмдэгтэй байсан. Цэцэг, онгоцны сэнс, 4 зүг 8 зовхис г.м. олон утга агуулаастай. Бичиг нь харин жигд биш юм.
МИАТ-ын морь надад их таалагддаг. Онгоцны сүүлэн дээр зураатай байх нь бүр гоё харагддаг. Ерөнхий төрхийг бичиг бас л хойш нь жаахан татна. Үзэмжтэй, цэвэрхэн, стандартаас өөр шрифт ашиглах хэрэгтэй юм болов уу.
Одоо Хүннү нэртэй болсон ч лого, шрифт нь өөрчлөгдөөгүй. Энд нисэхтэй холбоотой зүйл цөөхөн харагдна. Өнгөнөөс өөр зүйл нь таалагддаггүй лого.

No comments:

Post a Comment