17 January 2015

Холимог хуурга

Зарим нь саяхны фото, зарим нь - хэдэн жилийн өмнөх.
Хүйтэн өвөл халуун зуны зураг нийтэлье. Зун нь байж суухын аргагүй халж, өвөл нь хүйтэрхээ байсан цаг ирж.
Гачуурт дахь зогсоолын тэмдэг.
19-р хороолол. Орцон дахь бичиг: Чи байна уу? Зугатаад байгаа юм уу?
Питерт Эрмитаж үзэхэд фотозураг авах зөвшөөрлийн бичигтэй цуг ирсэн наалт 3 жилийн нүүр үзэж байна.
Баянхонгор. Жинст.
Орцны хана бузарлах прогрессив арга - тамга.
Ажлын орос нөхөр шинэ жилээр нутаг буцаад ирсэн юм. Машинаа түрээсийн байрныхаа гадаа буюу Баянмонгол хороололд үлдээжилдээ. Хүрээд ирсэн - цацлаа өргөсөн монгол, хэ-хэ.
Оны өмнөхөд нүдрүү хатгаад байсан - даралтаа үзсэн чинь нэмэгдэж. "Аятайхан байхгүй бол би даралттай гар шүү!" гэж хэлэх бүрэн эрхтэй боллоо.
Чингис паб дахь шинэ жилийн Санта.
Хөгжим бүжгийн уулзвар. Гайхалтай. Бээжингийн гудамжны тохижилт дуусаагүй байхад эхнээс нь гэрлэн дохиог нь эвдэж. Машин мөргөсөн гэхээр шон нь бүтэн. Тэгвэл яаж тэр дээрх секцийг эвддэг байна?
Дипломат-95 байрны орц дахь патрон лав 25 жилийн өмнө үйлдвэрлэгдэж.
Гудамжны уран бүтээл. Хаана авсанаа сандаггүй ээ.

No comments:

Post a Comment