2014.05.23. Дорнод, Халхгол.
Мэнэнгийн талаар давхиж байхад газрын тос олборлогч компаний барилга байгууламж, цооногууд гарч ирнэ.
Бие бүрэлдэхүүний 70 хувь нь хятадууд, 30 нь монгол гэнэ. Монголчууд жолооч, манаач г.м. хар ажил хийдэг, удирдах албан тушаал дээр нь хятадууд байдаг гэж дуулдав.
Хүнд даацын машин механизм их таарна. Тэр тусмаа чиргүүлтэй ёмкость.
Хэсэг газар машин зам сумын төвийнх шиг сүлжээ үүсгэж. Уулзвар ч байх шиг.
Хилийн цэргийнхэнтэй хоёр үг солиход хятадуудад төдийлөн сайн биш хандлага ажиглагдсан. Хилийн бүсийн журам заримдаа зөрчдөг гэнэ. Компаний ажилчидын хайхрамжгүй байдлаас болж гал түймэр гарах тохиолдол ч гардаг гэсэн. Энэ их талд гал нэг дүрэлзээд, салхилаад эхэлвэл хэцүүдэх нь ойлгомжтой. Нодинон хавар гэхэд л онцгойгийн хоёр офицер галд нөмрүүлж амь насаа алдсан.
Нефтийн цооног. Ийм цооногууд талаар нэг. Хараа хүрэх газар үргэлжилнэ. Цооног болгон дэргэдээ дунд оворын цистернтэй. Бодвол сорсон нефтээ түр байршуулдаг биз.
Бас маш том шатахуун хадгалах байгууламжийнх шиг цистрнууд бий. Машинууд цооногоос нефтийг том цистернрүү зөөвөрлөнө. Дараа нь тэндээс ачиж аваад урд хил давна.
Мөн шлангаар цооногоос хадгалах савруу дамжуулдаг бололтой. Ийм улбар шар шланг багагүй харагдсан. Нефтийн мэргэжилтэн биш болохоор нарийн ширийнийг нь мэдэхгүй юм, мэргэжлийн хүн уншвал сайхан залж байна да гэх биз, ха-ха.

No comments:
Post a Comment