28 January 2015

Кино, ном бүртгэл

Заримдаа үзнэ гэж бодож байсан киног үзэж амжихгүй, эсвэл мартаж орхих тохиолдол бий. Тиймээс notepad дээр шивсэн текст файл надад байдаг юм. Кино, сериалуудын нэртэй. Мөн уншихаар төлөвлөсөн зохиолуудтай файл бас бий. Файлууд дахь мөрийн тоо олшироод байдаг, үзэж, тэр тусмаа уншиж гийгүүлсэн зүйл цөөн. Яахав Fury ч юмуу Interstellar мэтийн трейлер нь анхнаасаа сонирхол татсан киног яаж ийгээд үзчихээд байгаа юм. Одоо Звягинцевын "Левиафан"-ыг л үзчихмээр байдаг.
Ингэхэд Interstellar дээр гардаг баахан томъёо дунд юу бичээтэй байдгийг анзаарсан уу?
Нягтлан бодогч нар хүчтэй юмаа :)

No comments:

Post a Comment