UPD 2015.01.12 12:10
Хамгийн гоё нь миний явдал үүгээр дуусаагүй байж, ха-ха. Адал явдал үргэлжилсээр гэдэг шиг. Он гарсан хойно БЗД-ийн 1-р хороон дээр бүртгүүлэхээр очсон чинь... Цэргийн үүрэгтний үнэмлэх дээрээ шилжүүлгээ хийлгэж ирсэн хойно чинь хороо чамайг бүртгэнэ гэв. Ингээд би СБД-ийн 7-р хороо орж цэргийн үүрэгтний үнэмлэх дээрээ бичилт хийлгэж бүртгүүлээд, СБД-ийн Тамгын газар орж Цэргийн штабаас хасалт хийлгээд, БЗД-ийн 1-р хороон дээрээ очиж хаягийн шилжүүлгэ хийлгээд, эцэст нь БЗД-ийн Тамгын газрын Цэргийн штабд нь бүртгүүлэх шив дэ. Нийт 4 газар очсон гэсэн үг.
UPD 2014.12.18 14:17
Show must go on.
Өчигдөр бүх бичиг баримтаа бүрдэл болгож очоод 8-р хорооноос 2 өөдөс цаас аваад 7-р хороо дээр өрхийн картаа авахаар ирэв. Тэгсэн хайгаад олдоггүй. Урд өдөр нь засаг дарга гаргаж ирчихээд буцааж хавтсанд хийлгүй ширээн дээрээ орхисон байгаа юм. Тэгээд өөрөө семинарт. Би хэлсэн: ганц хаягийн шилжүүлгийн төлөө би 8-р хороон дээр 2, 7-р хороонд 3 удаа, нийт 5 удаагийн явдал болж байна. Ингэж ажил хийдэггүй юм нөхдөө. Үүнийгээ тэгээд төрийн шуурхай үйлчилгээ гэх үү? Дуугуй л байна лэ. Өнөөдөр очиж СБД-ийн 7-р хорооноос нэг юм хоёр яс саллаа, одоо БЗД-ийн 1-р хороонд бүртгүүлэхийн тулд хэд очиж таарах бол гэдэг асуулт их сонирхолтой байна.
2014.12.16 09:55
Классик пинг-понгийн жишээ.
СБД-ийн 7-р хороон дээр очоод хаягийнхаа шилжүүлгийг хийх гэсэн юм гэлээ. 8-р хороо энүүхэнд байгаа, тэнд шилжүүлгэ хийгднэ, очиж бичиг хийлгээд эргээд ир, эндээс өрхийн анкетыг чинь өгье хэмээв. 8-р хороон дээр очив (аз болж хол биш юм). Төрийн ажил 8-с эхлэх ёстой боловч 9 цаг гэхэд ганц хүн л байлаа. Компьютер нь дуншиж дуншиж аслаа зайлуул. Бичиг баримтаа гэхээр нь 2 иргэний үнэмлэхээ сарвайв. Хүүхдүүдийн гэрчилгээ нэхэгдэв. Хуучин БГД-с СБД-рүү шилжихэд гэрчилгээнүүд хэрэг болж байгаагүй болохоор асуув:
- Наад компьютерт чинь бүх бүртгэл байгаа биз дэ? Эцэг эхийнх нь үнэмлэх байхад хүүхдүүд нь цуг шилждэг биз дэ?
Харилут гоё:
- Уг нь тэгдэг л дэ. 7-р хорооны ажилтан амарсан тул би ажлыг нь хийж байгаа юм. Процессорыг нь тайлаад энд авчирсан боловч өрхийн бүртгэл чинь 7-р хороон дээр байгаа. Тиймээс хүүхдүүдийн гэрчилгээгүй шилжүүлгэ яагаад ч хийгдэх боломжгүй.
Ийм тохиолдолд маргаад нэмэргүй гэдгийн би мэддэг тул "Ойлголоо, авчиръя" гээд гарсан. Нааш цааш холхисондоо, дахиж явдал болох нь гэдэгт бухимдсанчгүй. Нийгэмдээ бүрэн дасан зохицож, хувь тавилантайгаа эвлэрч буй бололтой. Бас бодов: өдий наслахдаа гүйцэд хашраагүй л байна да. Зүй нь: төрийн байгууллагаар явахдаа бүх бичиг баримтаа хамаад гарах хэрэгтэй. Хэрэг болох болохгүй нь хамаагүй, чамаас юу ч нэхсэн гаргаад өгөх хэмжээнд бэлд.

Чи бас тэгж байгаад азгүй нөхөр байна шүү ккк. Би хуучин хороон дээрээ очоод, шинэ хороон дээрээ бүртгүүлэхэд ердөө 3 цаг л болсон шүү дээ :-)
ReplyDeleteХаа очиж гэхдээ хуучин ба шинэ хорооны ажилчид ажлаа мэддэг хүмүүс байж таарсан.