Замын хөдөлгөөний хяналтын камеруудын төрөл зүйл.
Чингис зочид буудлын хашаанд ухсан тогооны хэмжээгээр дүгнэвэл нилээн том барилга баригдах төлөвтэй. Андуураагүй бол худалдааны төв гэсэн. Анхааруулга нь.
Анхааруулгын дэргэд нэгэн иргэн бодлоо илэрхийлж.
Намар авсан зураг. Arial фонтыг харамгүй ашигласан сурталчилгааны жишээ. Уг самбарын эсрэг талд байрладаг Korean Air-ийн монгол, солонгос хүүхэдтэй самбар хөөрхөн харагддаг. Харин манай МИАТ-ынхыг яаж ч эргүүлээд гоё гэж хэлэхэд бэрх.
Багшид ийм дэвтэр хараад ямар бодол төрөх вэ? Хүү авсан байхаар нь хичээл бичээд дэмий, ноорог болго гэж зөвлөсөн. Үг дагсан уу үгүй юу мэдэхгүй.
Нээгээд үзвэл:
Манай нийтийн тээврийн тасалбарууд надад их таалагддаг. QR код нь ямар сайтруу шилжүүлэхийг нь шалгах хэрэгтэй юм байна шүү, сая л анзаарлаа. Бодвол нийслэлийн тээврийн газарлуу заадаг биз.
Намар бүтэн өдөр нэг билетээр зорчих үеийн тасалбар бүр гоё. Цаас нь үнэт цаас л гэсэн үг. Энэ билетийг номны хавчуурга шиг ашиглаж байгаа.
Хуучин Эрэл (одоо English School of Mongolia) сургуулийн гацуур угсрагдах үеэр.
Цэргийн амралт буюу Энхийн төлөө цогцолбор дахь усны цамхаг. Ийм цамхагийг байр болгосон тохиолдол цөөнгүй. Наад захын жишээ: нэг, хоёр. Өгөөжийн хашаанд байдаг цамхагийг харах тоолонд энэ бодол толгойд орж ирдэг.
Таван буудал. Хаяг, самбар, зарлалын цуглуулга.
Ер нь Долоон буудал, Дарь-Эхийн чиглэлд зам бараадсан худалдаа цэцэглэсээр. Харамсалтай нь - сайхан амьдралаас үүдэлтэй наймаа биш.

No comments:
Post a Comment