Сая нэг видео үзлээ. Тусгай тасгийн бэлтгэл гэнэ. Ямарч нөхцөл байдалд буудлагаа алдаагүй гүйцэтгэж байх ёстой тул албаар дарамтан дор дасгал сургуулилт явуулдаг юм байна. Ерөнхийдөө ямаршуу процесс болдог вэ гэвэл: тусгай албаны залуу албан хаагч дасгал гүйцэтгэхээр хүрэлцэн ирлээ. Түүнд тайлбарлаж өгнө: дасгал маш энгийн. Чамд хоёр ширхэг АК-гийн магазин өгнө, дотор нь хэдэн сум байгаа нь тодорхойгүй. Мөн гар бууны 4 сумтай магазин олгоно. Полигон дээрх байнуудыг буудаж оносоор урагшилна. АК-гийн сум дуусангуут гар буунд шилжээд хамгийн ойр буй байг 2 сумаар оноод түүний ард очиж халхлалтанд зогсож байгаад дахиад хамгийн ойр байг үлдсэн 2 сумаараа унагана. Тэндээ АК-гийнхаа магазиныг солиод цааш сумаа дуустал урагшилах хэрэгтэй.
Энэ тайлбарыг сонссон хүнд гоц гойд зүйл байхгүй, энгийн нэг дасгал шиг л санагдна. Дээрх зааварчилгааг залууд тайван тайлбарлаж өгөөд, ямарч тохиолдолд зааврыг л биелүүлэх хэрэгтэйг анхааруулаад, ярианы дундуур зааварлагч юу ч гэж байсан хамаагүй, үгийг нь дагах албагүй гээд хавчуулчихна.
- Бүх зүйл ойлгомжтой, бэлэн үү?
- Бэлэн.
За тэгээд амьдрал дээр буудлагын дасгал нэг иймэрхүү:

No comments:
Post a Comment