19 January 2015

Олон улсын тойм

Аливаа зүйлийн сайн болон муу талыг дэнсэлж үзэж байх хэрэгтэй. Сайн нь давамгайлж байгаа бол сайн, муу нь давамгайлвал - муу, сармагчинд ч ойлгомжтой. Абсолют сайн, эсвэл туйлын муу гэж байхгүй, хар цагаан дэнсэлдэг хорвоо.
Тодорхой жишээ: нэг өрхийн тэргүүн байлаа, ажилдаа сайн, цалингаа бүтнээр нь гэртээ авчирдаг, энхэр хүүхэддээ халамжтай. Гэвч архи уухаараа гэр орноо бусниулж, эхнэр хүүхдээ зовоодог. Эхний хагасыг уншвал сайн хүн шиг, харин зөвхөн сүүл хэсгийг уншвал адгийн шаар болж хувирна. Нөхцөл байдлыг бүтгээр нь харж байж бодитоор дүгнэхээр байгаа биз?
Тэгсэн нэг хөрш "Эднийх байнга хэрүүл уруулж хийж байх юм 3,14z!" гээд хаалга үүдийг нь цөм өшиглөж орж ирээд агсам тавьдаг гэрийн эзнийг үхтэл нь нүдэж орхив. Нөхцөл байдал сайжрах уу? Ганц худлаа үнэн мөнгө олдог, бусдыгаа зангиддаг байсан эцэг нь өнгөрөөд өгөхлөөр жинхэнэ сүйрэл тухайн өрх гэрт болноо до? Урд нь зөвхөн эцэг нь бусдыгаа балбадаг байсан бол одоо хүн болгон бусадтайгаа нүдэлцдэг болов. Хөрш яах гэж эцгийг хороов? Эрх чөлөө авчирч хүний эрхийг мандуулахын төлөө шүү дэ. Уг нь сайн л зүйл хүссэн чаавас. Энэ бол Ирак, Сири, Афганистан, одоо нэмээд Украин. Ингээд үзэхлээр хүмүүсийнх нь бодол төлөвшиж дуусаагүй газар соён гэгээрэл авчирах нь дэмий санаа юм шиг болж байгаа биз?
Бас нэг үзэгдэл: яагаад Африк тив одоо болтол өлсгөлөнд нирвэгдээд байгаа юм? Би хар тивийг муулж буй юм биш, гэхдээ тэнд хүмүүнлэгийн тусламж жаахан ахиу өгөх л юм бол ерөөсөө ажил хийх хүнгүй болно. Яах юм? Хүнс үнэгүй тарааж байхад шар махтайгаа хатаж газар тариалан эрхлэх гэж лай биз дэ? Дараа нь тусламж доголдоо л бол өлбөрч үхэгсэд хэд дахин нэмэгднэ. Африкийнхан бид өөрөө өөрсдийгөө л болгохгүй бол явцуургуй шүү гэдгийг л ойлгохыг хүсэхгүй байгаагийнх.
За үндсэн сэдэврүүгээ эргээд оръё, хадуурах гэж байна.
Сайн тал нь даваад ирэхлээр ихэвчлэн прогресс болж байгаа юм. Муу нь давамгайлвал - регресс. Дайнд 2 тал байлдаа, нэг нь ялсан, нөгөө нь ялагдсан. Хоёр тал аль аль нь хохирол амссан боловч ялж нөгөө талд өөрийн нөхцлөө тулгаж чадсан талын хувьд энэ дайн нь прогресс, ялагдсан талд - регресс. Тэгсэн "Энэ дайныг хийх зайлшгүй шаардлага үнэхээр байсан уу?" гэдэг асуултанд хэн ч хариулахгүй орхигдуулна. 
Бид өнөөдөр юу ажиглаж байна? Дэлхийд маш олон газар үймээн самуун, иргэний дайны гал улалзаж байна. Ихэнх нь гадны нөлөө оролцоотой, үндэстэн ястан, овог аймгийн өс хонзон дээр тулгуурласан, хамгийн гол нь - шашины нөлөөтэй. Шашин шашиндаа - ислам. Лалын шашинг би сайн муугаар нь дуудах эрхгүй л дэ. Гэхдээ zombie apocalypse гэж үүнийг л хэлэх байх гэж сүүлийн үед бодоод байгаа. Үхдэлүүд биш үхмэл тархитай буу барьсан нөхдүүд III дайны галыг өрдөж байна. Тэд өдрөөс өдөрт хүчирхэгжиж байгаа. Сая Парист болсон халдлагын зорилго нь хэдэн сэтгүүлчийг хороох, хүмүүсийг айлгахад оршоогүй шүү дэ. Зорилго - хагарал үүсгэх. Франц угаасаа ойрхи дорнод, африкийн лал шашинтнууд ихтэй улс. Тэднийг гадуурхадаг нь ч нууц биш. Одоо харьцаа нь улам ээдрээтэй болсон, тэрэн дээр нь дөрөөлж дараачийн дайчидыг эгнээндээ элсүүлэх ажиллагаа эрчимжинэ. Круг замкнулся буюу гарах гарцгүй тойрог үүсч буй юм. 
Зураг зурсны төлөө ямарч тохиолдолд хүн алж болохгүй. Гэхдээ бензин колонк дээр би эрх чөлөөгөө эдэлж байна гээд тамхилаад зогсох бас тийм ч ухаалаг үйлдэл биш.

1 comment:

  1. Зөв зөв, санал нийлж байна. Сайн, мууг аль алинийг нь харах хэрэгтэй абсолют юм гэж байхгүй, юм бүхэн хоосон чаналтай гэж.

    ReplyDelete