Эрдэм номын баяртай холбоотой пост. Надад сургууль цэцэрлэгүүдийн зураг арвин их байдаг нь яамай да. Ерөнхийд нь авч үзвэл зурагнууд хуримтлагдсаар нөхцөлгүй их болчихсон байгаа. Нодинон 8 сард Хөвсгөл явж HDD-ээ эвдэхэд хавар нь авсан Сэлэнгийн зурагнуудтай цуг нийтлэгдэж амжилгүй хамт устсан фото маш олон. Түүнээс хойш л гэхэд: Хөвсгөлийг дуусгаагүй байтал Москва, Питер, Говь-Алтай, Баян-Өлгийн зурагнууд нэмэгдсэн. Эдгээрээс 40 орчим хувь л блогд орсон байгаа болов уу, хар баримжаагаар. Зэ тэр яахав, үндсэн пост:
2011.08.17. Хөвсгөл, Баянзүрх. Дунд сургууль.Сургуулийн үүдэнд хамгийн энгийн хийцийн хогын сав бий. Хашааны төв хаалганд хүрэх цементэн замын дэргэдүүр модон сандлуудтай. Хүүхдүүд суух газартай байна гэдэг сайн. Суух байтугай гүйгээд алга болох газартай - нөхцөлгүй том хашаатай сургууль байна лэ.Мөн дээрх замын дагуу галтай тулга таарна. Энэ мэдээж шал хэрэггүй зүйл.
Надад цонхон доорх ногоон байгууламжаа хамгаалсан модон хашаа нь таалагдаж байна.Харалдаа, ямар их хайр шингээж будсаныг нь. Зүгээр нэг цулгуй өнгөөр өнхрүүшдэх юм уу багсдаагүй, залхууралгүй олон өнгөөр будаж. Хашааны мод нь хүртэл чамин хэлбэртэй.Гадаа нь түлээ их овоолсон байхыг бодоход сургуулийн гал тогоо юм болов уу да.Энд 2 төрлийн жорлон тааралдсан. Эхнийх нь энгийн:2 дахь нь орос хүүхэлдэйн кинонд гардаг пийшин шиг.Дотуур байр байсан шиг санаж байна.Сургууль дотор нь орж үзсэн. Үүдэнд нь - Бошлой хад. Хадны дээр өдрийн чийдэнгээс урган гарсан сүүн чийдэн нарыг орлож байна.Модтой газар гэсэн шиг төмөр хийцтэй сандал ширээ огт харагдаагүй.Монголын хаад гэсэн гарчигтай пирамидын суурь хавьцаа нь Бал дарга, Оочко ерөнхийлөгч юу хийж байгааг таашгүй.Бөөн хиймэл цэцэг. Асуулт: яах гэж?Амьд цэцэг мэдээж хамаагүй дээр.
01 September 2012
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment