01 September 2012

Аялагчидад зөвлөмж 6

Ээлжит 2 зөвөлгөө.
1. Хумсныхаа хирийг хурдан арилгах. Хөдөө машинаар явж байгаад буугаад хүнтэй уулзах гэсэн чинь хумс чинь хар хүрээ татчихсан бол тоогүй. Хумсаа аваад сууж байх зав байхгүй үед хувцасны оёдол аминд орно. Хумсаа оёдолд үр. Жинсэн өмдний гуяны дотор талын оёдол хамгийн сайн тохирдог. Хэд нааш цааш гүйлгэхэд л хумсны хир алга болно.
2. Онгоцонд амрах. Хөлөө хамгийн түрүүнд амраах хэрэгтэй. Суугаа л бол гутлаа тайлж хаях нь зөв. Хөршүүдийн нүд аргаж, хоолой гашуу оргисон ч хамаа алга, гутлаа тайл. Хэвтэж унтмаар байгаа бол суудалдаа суугаад хэрэггүй, хамгийн арын суудлууд дээр очоод өөрийн юм шиг төвхөнө. Яахав, эзэн нь ирвэл хөөгдөөд л өөрийн суудалд очно биз. Энэ арга олон улсын нислэгээс илүү орон нутгийхад тохирно. Учир нь: олон улсын нислэг ихэнхдээ олон зорчигчтой, дүүргэлт сайн байдаг. Харин орон нутгийнх билет нь олдохгүй бөөн юм болж байж суутал 50%-ийн дүүргэлттэй байх нь ч бий. Онгоцныхоо даац, ачааны хэмжээ, цаг агаараас шалтгаалж дутуу зорчигч авдаг байх гэж бодогдсон. Суудлын талон бичүүлэхдээ хамгийн арын суудлыг өгнө үү гэж хүсэмжилж авч чадвал бүр сайн. Ганцаараа арын суудлууд дээр үлдвэл бүтнээрээ хэвтэж нуруугаа амраах боломж нээгдлээ л гэсэн үг.

1 comment:

  1. ug ni chinii bichleguudiin door shuud comment bicheh heseg baidag bol mon olon comment ulden dee. bichej bga hundee ch uramtai l baidag. tertee tergui bichdeg heseg ni unshchihsan baihad bichehed amar.

    ReplyDelete