07 September 2012

Хариуцлага тооцох

Нийслэлийн ЗД Бат-Үүл өчигдөр хэдэн нөхдийг суудлаас нь ховхолж байх шиг байна. Зөвшөөрөлгүй барилга бариулсан гэдэг үндэслэлээр. Зөв. Ер нь Нийслэлийн ЗДТГазарт ч тэр, Яам тамгын газруудад ч тэр бүтэцийн өөрчлөлт нэрээр сайн хяргаж буй сурагтай. Бүтэцийн өөрчлөлтөөр ажилгүй болсон хүн шүүхдээд юу ч олж долоодоггүй болохоор энэ аргыг ашиглаж буй юм. Уучлаарай, бүтэцийн өөрчлөлтөөр таны албан тушаал алга болсон гэсэн ганц өгүүлбэрээр хэний ч амыг таглаж болно. Гэмгүй, ажлаа мөрөөрөө сайн хийгээд явж байсан хүнийг халчихгүй л бол хачиг шиг шигдсэн, юу ч хийдэггүй, ажилдаа хайнга ханддаг улсыг цэвэрлэх нь зөв.
Жишээ болгож Харьковын мэр хурал дээр үүрэг хэрхэн өгч буйг нийтэллээ:

No comments:

Post a Comment