Зурагтаар аялал зугаалгатай нэвтрүүлгүүд бараг суваг болгоноор гардаг. Сонирхолтой нь ч бий, уйтгартай ч бий. Үнэхээр гоё нэвтрүүлэг яагаад ч юм цөөн. Монголын үндэсний телевизийнх бол бүр ч уйтгартай, лекц уншиж буй мэт монотон өнгөөр нэг нөхөр текст уншаад нойр хүргэж орхидог.
Мөн зурагтаар Монгол улсынхаа сумын тоог мэдэхгүй нөхдүүд хаа хамаагүй тоо хэлэх нь их. Жишээ: Монгол Бадарчин нэвтрүүлэг, эхний 20 сек-ын бичлэгийг үзэх хэрэгтэй.
Линк: http://youtu.be/_VW9Wp0Xook
365 сум хаанаас гаргаад ирэв дэ? Жил 365 хоногтой, андуураад байна. За тэгээд зарим УИХ-ын гишүүд нь хүртэл сумынхаа тоог мэдэхгүй байхад юу ярих билээ дэ.
Саяхныг хүртэл 329 сумтай байж байгаад Хэнтийд Бор-Өндөр сумын статустай болсноор 330 сумтай болсон, Монгол Улс. Бүх сумын жагсаалтыг татаж авч болно. Тосгон, суурингуудыг (Хатгал, Гуулин, Хялганат г.м.) сум гэж үздэггүй юм.
Баг хороодыг тоолох юм бол: 1581 баг, 150 хороотой.
17 September 2012
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment