15 September 2012
Урлаг өрхийн хүрээнд
Хүү оригамигаар 3 хэмжээст нийлмэл хэцүү дүрснүүд угсарч эхэлсэн.Мөн интернэтээс (FB болов уу) хогын стрип-үүд хардаг бололтой, иймэрхүү зүйл зурдаг болж.Бас инженерийн ч юм уу химийн зохион бүтээл дүрсэлж. Дунд охин усан будгаар зурж байгаа.Би юунд нь баярласан вэ гэвэл солонгыг (хэдийгээр шар өнгийг орхигдуулсан ч) зөв дарааллаар будаж.Усан будгаа орхиод босох хооронд нь цэцэрлэгийн дүү нь бас зураг зурж амжина. 2 насны зөрүүтэй хүүхдүүдийн дүрслэх чадвар эрс ялгаатайг анзаарч болно. Жижиг хүүхдүүдэд зориулсан хэдхэн элементээс бүрдэх лего бас байдаг юм байна.Газар хэвтэж байгаад дутуу унтвал дуусдаг үзэгдэл хэвээрээ. Толгойтой үс иймэрхүү төрхтэй сэрэх юм.
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment