28 September 2012

Радиаторын хаалт

Тооны машин, зурагтын удирдлага гялгар уутанд өлгийдөх, бугуйн цаг, утасны нүүр, laptop-ны ар талын хамгаалалтын плёнкыг хуулахгүй сар жилээр тээх гэсэн бүтэхгүй үзэгдлүүд харьцангуй цөөрсөн. Оронд нь машины радиаторыг тюль шиг тороор хаадаг моод дэлгэрээд байна. Үзээрийн гэж жигтэй. Ямар ч тооны ялаа шумуул, дэвхэргэ царцаа радиаторт шигдсэн хөргөлтийн систем жагсаалаас гарч мотор халахгүй. За бүүр бололохгүй бол ганц удаа даралттай усаар радиаторыг шүршихэд шавьжний сэг ул мөргүй арилна. Машинаа учиргүй гамтай унах гээд байгаа юм уу? Машины радиаторт нэг ч ялаа орж үхэхгүй ёстой юу? Би хувьдаа ийм нөхдийг авсан юмаа ч хэрэглэсэн шиг хэрэглэж чаддаггүй юм үзээгүй арчаагүй гарууд гэж дүгнэнэ.

1 comment:

  1. хэхэ, засварын газар өөрсдөө ингэж зөвөлдөгшдээ. зөвхөн ялаа гэлтгүй зөгий энэ тэр хурдтай явж бхад цөм авдагшдээ. тэгээд цөмөрсөн газар нь янзалж болохгүй шинэ радиатор авах болно доо.

    ReplyDelete