10 September 2012

Морин цэрэг

2012.09.06-ны өглөө. Энхтайваны өргөн чөлөөгөөр хонгор зүсмийн морьд унасан цэргүүд цуваагаар шогшихтой таарав. Ард нь хоцрох хомоолыг автобусууд дугуйгаараа нялгадаж цэвэрлэж байсан нь сайшаалтай. Нэгдүгээр эгнээ чөлөөтэй болохоор торох зүйлгүй хурдан урагшилж байв. Урд нь цагдаагийн машин замыг нь давхар цэвэрлэнэ.Индонезийн ерөнхийлөгч ирсэнтэй холбоотой хүндэтгэл ёслолын арга хэмжээнд оролцохоор явж буй нь энэ байх. Хотын төвд хэв журмын цагдаа нар хоорондоо хэдхэн алхамын зайд жирийтэл зогссон байв.Цагдаа зогсолт: нуруугаа үүрсэн, хөлөндөө мөрний хэмжээтэй, эгц зогсолт. Энэ нөхөр ядарсан уу, залхсан уу хазгай зогсож.Арга байхгүй л дэ. Хэдэн цаг зогсоход хэнч байсан ядарна. Урд өдөр нь буюу 3 дахь өдрийн орой би 120 мянгатад хагас цаг зүгээр зогссон. Цагдаа машин явуулдаггүй. Машинтай байтугай явган зорчигчидыг хорьж байв. Индонезийн ерөнхийлөгч ирээ л биз, манайд цувааруу нь базука-гаар галалчих лалын хэт даврагч байхгүй л болов уу. Дэндүү сүржигнэж, хөөрхий муу хүлцэнгүй иргэдээ зам дагуу халуун наранд зогсоож дэглэх юм да, төр засаг. Элбэгээ Жакарта-д очоосой, тэр хэдэн сая хүн амтай хотод хөл хорихыг нь юу л бол. Нөгөө талаас, бид Индонезитэй хэзээ юугаараа ингэтлээ холбогдчихсон юм? Бие биенээ хүлээн зөвшөөрдөггүй Тайвань-тай бараг илүү хамтран ажилладаг байх шүү.
За тэр ч яахав. Морин цэргүүдээ дуугуйхан ажиглая.

No comments:

Post a Comment