Муу удирдагчийн хувьд зорилго нь ондоо - суудлаа хадгалж үлдэх. Тийм болохоор өөртөө тохируулж хүлцэнгүй, хувийн үзэл бодолгүй хүмүүсээр тойрон хүрээлүүлдэг. Нэг ёсондоо ямарч тохиолдолд өөртэй нь хэнч өрсөлдөхгүй нөхцлийг бүрдүүлдэг гэсэн үг.
Энэ нөхцөл байдалтай зэргэцүүлэн эртний Византий болон Хятадад тайгануудыг өндөр үнэлдэг байсан үзэгдлийг авч үзвэл сонирхолтой. Тайганууд бараг төр барьж байсан гэж хэлж болохуйц үе эдгээр улсын түүхэнд бий. Тайган хүн ямар билээ? Үр удам үлдээхгүй, хүчирхийлэл болон садар самуунтай холбоотой хэрэгт хэзээ ч орооцолдохгүй, ажлаас өөр зүйлд төдийлөн анхаардаггүй, цалингаасаа өөр мөнгөний эх үүсвэртэй байх нь цөөн, гэр бүл байхгүй, иргэд тэдгээрт төдийлөн сайн ханддаггүй г.м. удирдагч хүнд тайган туслах нь таалагдах олон шинж чанар бий. Тайган хүн байгаа бүх зүйлийнхээ төлөө эзэн хаандаа л талархахаас өөр аргагүй. Тиймээс залуучууд сайн дураараа засуулах хагалгаанд орж тайган болох нь элбэг байсан. Албан тушаалын шатлалаар хурдан дээш ахихын тулд шүү дэ.Одоо цаг хугацаа өөр болсон. Гэхдээ засуулж аваад (мэдээж шууд бишээр) дээш мацах үзэгдэл байсан хэвээрээ.

No comments:
Post a Comment