Машиныг зориулалтын угаалгын газар угаалгах хэрэгтэй. Зориулалтын гэдэг нь ус зайлуулах шугамтай гэсэн үг. Дээвэртэй байх нь хамаагүй, ус нь гудамжруу урсаж буй бол тийм угаалгыг бульдозердож газартай тэгшилэх нь зөв. Гадаа торхноос усаа авч гудамжинд угаалга хийж буй нөхдийн компрессоруудыг нь хурааж авахгүй бол хэзээ ч далд орохгүй бизнес. Өөрийн эзэмшилд буй гэр хорооллын юм уу зуслангийн хашаанд машинаа угааж болно, харин нийтийн эзэмшлийн газар бол хориотой. Жишээ нь: орцны гадаа машинаа угааж буй уродуудыг харахлаар нүд хорсоод байдаг юм. Тоосыг нь арчиж, буулгаж буй бол хамаа алга, савантай усаар зогсоол бузарлах нь арай дэнднэ. Яахав, орцны гадаа машинаа угаах нь хивсээ угаахаас арай дээр л дэ, тэрийг бол хүлээн зөвшөөрнө. Урсгал голын усанд машинаа оруулж угаадаг дебилүүдийн тухай бол ярих ч хэрэггүй.
P.S: Би blogger-ийн шинэ интерфейсд дасах гэж зовж байна.
P.S: Би blogger-ийн шинэ интерфейсд дасах гэж зовж байна.
No comments:
Post a Comment