30 September 2012

Zoot Suit

zoot-suit_cab_calloway
30-аад оны төгсгөлд Калифорнийн мексикчүүдийн дунд маш том, өргөн, мөрөнд нь хөвөн чихсэн пиджак, шагайруугаа нарийссан өргөн гэгч өмд өмсдөг моод дэлгэрчээ. Энэ стиль Zoot Suit гэдэг нэр авчээ. Мөн энэ стиль нь гангстеруудад ихэд таалагджээ - түүнд биедээ авч яваа зэвсгээ нуухад туйлын тохиромжтой байв.
Дэлхийн II дайны үед АНУ-ын Цэргийн үйлдвэрлэлийн комитет хувцас оёхдоо аль болох бага материал зарцуулж байх тогтоол гаргажээ. Эх оронч америкчууд даавуугаа хэмнэж байхад zoot стилийг дэмжигч латиносууд албаар өргөн гэгч, өвдөгөө хүрсэн урт пиджак өмсөж, бүсэлхийндээ олон тооны хунираастай банан өмдөөр гангарсаар байв. Түүгээр зогсохгүй, америкчуудын дунд цэрэг буюу пинтүү үс засалт дэлгэрч байхад голдуу мексик гаралтай zoot найзууд урт үсээр гангарч байв. Латин Америк, Африк гаралтай олон цагаач иргэд нийгэм өөрсдийг нь 2-р сортын хүмүүс гэж үздэгт эгдүүцэн энэхүү дайн өөрсөд нь ямарч хамааралгүй гэж үзэцгээсний илрэл.
zoot_suits
Нэгэн удаагийн гудамжны буудалцааны дараа Лос-Анжелесийн цагдаагийн газар хотод нөхцөл байдал хяналтаас гархад бэлэн байна гэж мэдэгдээд шууд баривчлагаанууд явуулжээ. Энэ арга хэмжээний хүрээнд өргөн костюм өмссөн 600 гаруй мексикчүүд баривчлагдсан түүхтэй.
mexican-americans-arrested-after-zoot-suit-riots
Сонингууд гэмт хэрэгтэн мексик хоёрын ялгаа байхгүй гэдэг дээр акцент өгч арьс өнгөөр ялгаварлах явдлыг хөөргөн дэвэргэж байв.
Zoot%20Suit%20Riots
Тэр үед  Лос-Анджелесд 50 мянга орчим цэргийнхэн байрлаж байв. Тэдгээр нь фронтруу явах өдрөө хүлээсэн, амьд буцаж ирэх эсэхээ ч мэдэхгүй залуучууд байсан болохоор эрх чөлөөтэй сүүлийн хэдэн өдрөө сайн наргиж цэнгэж байв. 43 оны 7 сард чөлөөгөөр явсан хэдэн усан цэргийг мексикчүүд зодсон хэрэг гарчээ.
zoot-suits-1942
Ингээд 5000 гаруй усан цэрэг хотын гудамжнаа гарч zoot хувцасласан хүн болгоныг хайр гамгүй зодож эхэлжээ. Зодож дуусаад хувцасыг нь урж тасдаад дээрээс нь шээж байв. Энэ эмх замбараагүй явдал хэдэн өдөр үргэлжилсэн. Сонингууд усан цэргүүдийг баатрууд гэж өргөмжилж, таксины жолооч нар тэдгээрэс мөнгө авахгүй үнэгүй үйлчилж байв. Нэг ч цэргийн албан тушаалтан энэхүү явдлын төлөө хариуцлага хүлээгээгүй. Ийм үймээн самуун дагаад Чикаго, Филадельфия, Детройт болон Нью-Йоркд гарчээ.
zoot_suit_riots-1
Дараахан нь Лос-Анджелес хотын удирдлага zoot костюм өмссөн хүнийг 30 өдөр хорьж байх хууль баталжээ.

No comments:

Post a Comment