24 September 2012

Утасны программууд

Гар утсанд зориулж бичсэн программ хангамж ихэнхдээ гацаа, ажиллахад хэцүү зүйл байдаг. График юзер интерфейс(GUI)-ийг нь толгой эргүүлэхээр бүтээдэг нь стандарт. Би эхэлж Nokia-гийн хэрэглэгч байв. Nokia PC Suite гэдэг гажиг софттой ухантаж өгдөг байж билээ. Дараа нь iPhone-той болж дагаад iTunes ашиглахаас өөр аргагүйд хүрэв. Ажиллах гэж махаа зулгааж орхино. Би Apple корпорацийг хүндэлж явдаг хэдий ч шулуухан хэлчихье - iTunes бол бүрэн (_|_) программ. Ямар яргачин, садист нь зохиосон нь сонирхолтой. Эцэстээ Android үйлдлийн системд орлоо. Samsung барьж эхэлсэн гэсэн үг. Үр дүнд нь Kies нэртэй гоц гойд заваан программ байдгийг мэдэж авлаа. Хэрэглэхэд харьцангуй хялбар ч гэлээ юм л бол гацчихдаг, удаан гэж жигтэй эд.

2 comments:

  1. Wondershare MobileGo ashiglaad uz. Android utsand bol davgui. Suuliinh ni 2.0.1 huvilbar ni buur davgui bolson. Daan ch trial l bna. Umnuh 1.1.0.111 huvilbar ni crack hiigdsen ni net-eer baigaa. Turshaad uzehiig zuvlii

    ReplyDelete
  2. neeree sain program baina lee. kies hereglehed bolj l baina. gehdee bugdiig n negtgesen. davgui program baina lee. 2.0.1-iig http://www.filestube.com/turbobit/1i95HVBMQGK2Bjo7Mfogpx/Wondershare-MobileGo-2-0-1-152.html tataj avaarai.

    ReplyDelete